М.НАРАНТУЯА: ТУРШСАН ХИЙСЭН БҮХЭН МИНЬ МИНИЙ ХУВЬД АМЖИЛТ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 4 долоо хоног өмнө

urug.mn

“Тэр” буландаа дуучин Нара буюу М.Нарантуяаг урилаа. Энэ удаад түүнтэй уран бүтээлээсээ яагаад холдон иргэний нийгмийн байгууллагад ажиллах болсон талаар болон өнгөрсөн хугацаанд эрхэлж байсан бизнесийн салбаруудынх нь тухай ярилцлаа.

-Өөрийг тань одоо ч дуучин Нара гэдэг. Арай эрт урлагаас орхив уу гэсэн бодол байдаг. Яагаад урлагаас хөндийрсөн юм бэ?

-Японы Токио хотын Tokyo School of Music хөгжмийн мэргэжлийн сургуульд дуулаач мэргэжлээр төгссөн 2005 онд Монголд албан ёсоор дуучны хувьд дебют хийж гарч ирсэн.

Зарим хүмүүс яагаад ийм эрт урлагаа орхив гэж байнга асуудаг. Урлагаа албан ёсоор орхисон зүйл байхгүй. Харин яагаад урлагаас хөндийрөх болсон бэ гэвэл гайхамшигтай тайзан дээр гялалзаад алга ташилтаар дүүрэн байж бууж ирэхэд нийгмийн амьдралын шударга бус зүйлс, гэр бүл салалтын асуудал, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах ээлгүй орчин гэх мэтчилэн аймшигтай зүйлүүдийг хараад маш их сэтгэл эмтэрсэн. Иргэний нийгмийн байгууллагад дуу хоолойгоо өргөж энэ нийгмээ илүү  сайн сайхан болгоход өөрийгөө зориулах нь зүйтэй юм байна гэж бодсон.

-Сайн үйлсийн олон ажлуудын хийж байсан шүү дээ?

-Сайн үйлсийн аянуудыг 2006 оноос анх эхэлж хийсэн. 2012 онд албан ёсоор иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх, өргөх ажлын өрнүүлж эхэлсэн. 2018 онд нийслэлийн голомтод утааны асуудал хамгийн том асуудал байсан.

Энэ асуудлын хүрээнд өөрийн удирдаж байсан Бэхи ТББ-ын ажлаар Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн 50 хүүхдийн эмчилгээний өрөөг агаар шүүгч тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож байлаа.

Нийгмийн ажлуудаас ярих юм бол саяхан "Шинэ өлгий" аяныг маш амжилттай зохион байгуулаад нийслэл төдийгүй, 21 аймаг даяар өлгий шинэчлэлийг бүрэн зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар бол Metoo Mongolia  хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар ажиллан энэ хөдөлгөөний хүрээнд охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх ажлыг удирдан зохион байгуулж байна. Энэ тэмцэл маш ээдрээтэй, адармаатай. Тэр дундаа УИХ-ын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, төрийн хамгаалалттай дархан эрхтэй хүнтэй тэмцэж байгаа тэмцэл учраас амаргүй байгаа. Гэсэн хэдий ч Metoo Mongolia  хөдөлгөөн энэ нийгэм дэх охид эмэгтэйчүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлгүй байдлын төлөө тэмцсээр хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоож чадна гэдэгтээ маш итгэлтэй байгаа.  

-Бизнесийн салбар руу хэрхэн орж байв?

-Урлагаа орхиод иргэний нийгмийн байгууллагад дуу хоолой болоод шударга бус үзэгдлийн эсрэг тэмцэхэд бизнесийн орлого чухал болдог юм байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж ажил орлоготой байхын тулд сүүлийн 5-6 жилийн дотор маш их уйгагүй зүтгэж олон бизнесийн салбар руу орж, дийлэх нь унасан бүтэлгүйтлийн амжилттай хүн.

Маш гоёмсог, хүүхдэд ээлтэй, гоё орчин бүрдүүлж өгөхийн тулд ясли хүртэл байгуулж ажиллаж байсан. Бизнесийн салбарт ресторан, Boutique дэлгүүр хүртэл нээж үзсэн. Сүүлийн хоёр жил ковидийн улмаас Boutique дэлгүүр маань хаагдах гэх мэт зүйлс намайг ч бас тойрсонгүй.

-Эргээд харахад энэ салбарт хийсэн бүтээсэн бүхнээсээ юу нь илүүтэй сургамж болон үлдсэн бэ?

-Бизнесийн уналтуудаас нэг зүйлийг олж харсан нь хамгийн гол нь бодлогын хүрээнд улс орон даяар ялангуяа залуучуудыг жижиг бизнес, аж ахуй эрхлэх талаар дэмжих бодлого асар их дутагдалтай байдгийг ойлгосон. Яг одоо дуучин Нара байсан бол зөгийчин Нара болсон.

Зун, намар, хавартаа Сэлэнгэ аймгийн Мандал сум тавдугаар баг Түнхэл тосгонд ажиллаад таван жил болох гэж байна. Хүний бие эрүүл мэндэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн гаргаж, байгаль экологид ээлтэй, нэн ач холбогдолтой аж ахуйн бизнес эрхэлж байгаадаа өөрөөрөө багагүй бахархдаг. Миний бизнесийн уналтуудыг би ямар ч байсан гараа хумхиж суугаагүй. Залуу хүнийхээ хувьд оролцсон, хийж үзсэн туршсан, зүтгэсэн. Алдаа оноо бүхнээсээ эргүүлээд амжилт болох зүйлсийг ухаарсан. Тиймээс туршсан хийсэн бүхэн маань миний хувьд амжилт юм даа гэж би боддог.

 

 

17 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-05-17

Daichin busgui shuu . Amjilt husye

202.21.108.32


comment image

Зочин - 2021-05-17

Мундаг бүсгүй шүү. Тэр балиар Анандбазарын хөлсний авгай нарыг шүүх цагдаад өгч заавал ял өгүүлээрэй амжилт бүсгүй минь

66.181.183.105


comment image

Зочин - 2021-05-17

Жинхэнэ гэгээлэг дайчин бүсгүй надад маш их таалагддаг.Надтай Нарантуул зах дээр таарч байсан энгийн хөгжилтэй нээлттэй .бусдыг захын наймаачин гэж дугаарлахгүй. Жаахан доошоо ярьчих өгчих тэгэх үү тэгээд явж бсан маш их таалагдсаан. Та бүхэн харьцаад үзээрэй .Жинхэнэ мундаг эмэгтэй бла

103.140.10.237


comment image

Mundag busguid amjilt husie - 2021-05-17

Uigagui hodolmor hicheel zutgeld ni amjilt husie

103.212.118.228


comment image

suugii - 2021-05-17

mundag shvv amjilt

203.91.115.49


comment image

Зочин - 2021-05-17

iim hun ih bolj bj uls hugjinu gej boddogdoo

202.126.88.47


comment image

Зочин - 2021-05-17

Anandbuzariin ynkhan zoosoo avch chadakhgui uurandaa kheruul khiij yvna daa DAA duu min TSogtoi baigaarai duu amjilt

64.119.19.136


comment image

Зочин - 2021-05-17

Hoorhon ajilsag ohin yumaa

103.26.193.128


comment image

Зочин - 2021-05-17

Хэзээ ч битгий шантраарай.Чамайг дэмжиж,чиний талд маш олон эмэгтэйчүүд байгаа.Наад эмэгтэйчүүдийг зодсон гэж цагдаад заавал өгөөрэй

202.126.89.172


comment image

Зочин - 2021-05-17

Цайлган сэтгэлтэй, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, дайчин шударга мундаг бүсгүйд амжилт хүсье.

192.82.85.125


comment image

Зочин - 2021-05-17

Хувь хүн талаас ч, Нийгэмд хийж буй ажилуудынх нь ч талаас дэмжиж явдаг. Хийж бгаө бүхэн чинь буруу бишшүү. Өөрийнхөө зөв гэсэн бүхний төлөө хийж, тэмцэж ялж яваарай

66.181.161.78


comment image

Зочин - 2021-05-17

Бахархаж байна. Унаж, бүтэлгүйтэж болно, хийж оролдсон бол болооштээ, тэгхж байж хэсэг нь бүтнэ

66.181.161.34


comment image

Z - 2021-05-17

Mundag.Demjdeg.Too energetic, beautiful, smart n crazy girl.Wanna have girlie-girl's talk with her.

103.26.194.9


comment image

зочинЗочин - 2021-05-17

зүтгэлтэй бүсгүй юм даа

202.126.89.136


comment image

Зочин - 2021-05-17

Дуугаа дуулаарай. Фэн чинь байна. Гоё bizzare клипнүүдээ хийгээрэй гшш хаха

66.181.161.7


comment image

Зочин - 2021-05-18

Нара маань мундаг эмэгтэй юмаа. Тэр айж хойш суусангүй унаж боссоор тэмүүлсээр бна. Чамд амжилт хүсье!

192.82.73.178


comment image

Зочинм - 2021-05-18

Амжилт хүсье .охин минь.чам шиг буруугийн эсрэг тууштай явж байгаа бүсгүй хүн тун ховор..одоо үед.

122.201.31.72