ТАТВАРЫН ӨРТЭЙ КОМПАНИУДЫН ДАНСЫГ НЭЭЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 3 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Татварын ерөнхий газраас 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу Ковид-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлээд байсан.

Тэгвэл энэхүү шийдвэрээ өөрчилж, дансыг нь нээжээ. Тодруулбал, Татварын ерөнхий газраас цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах данс битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасан талаараа мэдээллээ.

Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог юм байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна