ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙГ 4628 ИРГЭНД ОЛГООД БАЙНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

ХХААХҮЯ “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийн хүрээнд энэ сарын 23-ны байдлаар 4628 хүсэлтэд нийт 49.5 тэрбум төгрөг олгоод байна.

Энэ нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл юм. Ноолуур бэлтгэлд 200 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөснийг ХХААХҮЯ мэдээллээ.

Тодруулбал, ноолуур бэлтгэлийн зээл авах 62 хүсэлт ирснээс хоёрыг нь татгалзаж, 59-ийг нь судалж байгаа бол  1 зээлдэгчид 0.7 тэрбум төгрөг олгожээ. Хаврын тариалалтын зээлийн 608 хүсэлт ирснээс 15-ыг нь татгалзаж, 528-ыг нь судалж байгаа бол 65 зээлдэгчид 2.3 тэрбум төгрөг олгов. Малчдыг дэмжих зээл авах 9062 хүсэлт ирснээс 409-ийг нь татгалзаж, 4091-ийг нь судалж байгаа бол 4562 малчинд 46.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна