"THE ETERNALS" ЦУВРАЛЫН ТРЭЙЛЕР ЦАЦАГДЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

Марвел студи "The Eternals" цувралын киног бүтээж байгаа билээ. Үхэшгүй мөнхийн “Eternals” супер баатрууд эртний дайсан девиантангуудын эсрэг нэгдэж буй түүхийг уг бүтээлд өгүүлнэ. Тус киноны албан ёсны богино трэйлэр хоёр өдрийн өмнө цацагдлаа. 

“Marvel”-ийн кино ертөнцийн 26 дахь бүтээл болон хийгдэж буй уг киноны найруулагчаар Chloe Zhao ажиллажээ. Тэрээр 2015 онд найруулагчийн гараагаа эхэлсэн. 2020 онд “Nomadland” киногоороо Оскараас “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураглал” шагналуудыг авчээ. Ингэснээр Chloe Zhao нь Оскараас шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй найруулагч болсон юм.

Хамгийн анх 1976 онд хэвлэгдэж байсан "The Eternals" цувралын дөрөвдүгээр хэсгийг дэлгэцэнд амилуулахад Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли үхэшгүй мөнх дайчин Sersi-ийн дүрийг бүтээж байгаа. Тус дүр нь жүжигчин Жолигийн хамгийн анхны Марвелын дүр болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Ази гаралтай жүжигчид багтаж байгаа бөгөөд бидний сайн мэдэх  “Train to Busan” киноны дүрээрээ танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин Ma Dong Seok болон “Crazy Rish Asians” (2018) киноны Gemma Chan зэрэг жүжигчид байна.

Энэхүү уран бүтээл ирэх арван нэгдүгээр сард цацагдахаар төлөвлөгдөж буй юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна