АЧААНЫ МАШИНЫ ТЭВШНЭЭС ХҮҮХЭД УНАЖ АМИА АЛДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Тавдугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт  6 хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь нас хохирчээ.

Тодруулбал,

  • Энэ сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч 5 настай хүүхдийн амь хохирсон.
  • Энэ сарын 27-ны өдрийн 13:00 цагийн орчим Сэлэнгэ аймагт, бага оврын ачааны автомашины тэвш дээрээс 5 настай хүүхэд унаж, амь хохирсон.

Өнгөрсөн дөрвөн өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 790 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 531 дуудлага мэдээлэл иржээ.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна