ДЭМБ ХЯТАДЫН "SINOVAC" КОМПАНИЙН ВАКЦИНЫГ БҮРТГЭЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Синовак компанийн ковидийн эсрэг вакциныг яаралтай тусламжид ашиглахыг зөвшөөрлөө.

Энэ бол Sinopharm-ийн дараа  ДЭМБ-аас зөвшөөрөл авч буй Хятадын хоёр дахь вакцин юм.  Ингэснээр дэлхийн улс орнуудад ковидийн эсрэг вакциныг жигд хуваарилах "COVAX" хөтөлбөрт томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Уг вакциныг хэд хэдэн оронд хэдийнээ ашиглагдаж байгаа ба хоёроос дөрвөн долоо хоногийн дараа хоёр дахь тунгаа 18-аас дээш насныханд хийхийг зөвлөсөн.

Яаралтай тусламжаар батлагдсан нь вакцин нь "аюулгүй байдал, үр ашиг, үйлдвэрлэлийн олон улсын стандартад нийцсэн" гэсэн үг юм гэж ДЭМБ мэдэгдлээ.

Судалгаанаас үзэхэд Синовак вакцин хийлгэсэн хүмүүсийн талаас илүү хувь нь халдвар авахаас урьдчилан сэргийлж, эмнэлэгт хэвтэхээс 100 хувь урьдчилан сэргийлж чаджээ.

Хятадын вакциныг яаралтай тусламжийн жагсаалтад оруулахаар шийдсэн нь нийлүүлэлтийн асуудалтай тулгараад байсан Коваксын санаачилгад түлхэц болно гэж найдаж байгааг ДЭМБ-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн асуудал хариуцсан ерөнхий захирлын туслах Мариангела Симао хэлжээ.

Уг вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг улс орнууд иргэддээ тарьж эхлээд байгаа.

Синовак компани нь 5-р сарын сүүлчээр 600 сая гаруй тунг дотооддоо болон гадаадад нийлүүлсэн гэж мэдэгджээ.

Sinovac-ийн гол давуу талуудын нэг бол стандарт хөргөгчинд буюу  2-8 градусын хэмд хадгалах боломжтой юм. Синовак нь бага температурт их хэмжээний вакцин хадгалж чадахгүй хөгжиж буй орнуудад илүү ашигтай байна хэмээн үзжээ.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна