"ТОКИО 2020" ОЛИМПЫН АНХНЫ ЗОЧИД ЯПОНД ГАЗАРДЛАА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Токиогийн олимпын анхны зочид болох Австралийн софтболын эмэгтэй баг тамирчид өчигдөр Японд буулаа. 29 хүний бүрэлдэхүүнтэй тус багийнхан Токиог зорихын өмнө коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. 

Цар тахлын хязгаарлалт, хөл хорионы нөхцөлд ирж буй Австралийн тамирчид долоодугаар сарын 17 хүртэл Гүнма мужийн Оота хотод байрлан, орон нутгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх юм байна.

Ахлах дасгалжуулагч Robert Laing Harrow "Ота Ситид манай багийг хүлээн авч, долоодугаар сард болох Олимпын бэлтгэлээ хийх боломжийг бидэнд олгосонд бид маш их талархаж байна. Бид олимпын нээлттэй тэмцээнийг эхлүүлсэн анхны баг болсондоо маш их баяртай байна. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал, нэр төрийн хэрэг юм. Биднийг хүлээн авч байгаа өгөөмөр сэтгэлийн ачаар Японы ард түмэнд зориулж сайхан тоглолт хийхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 7.31-д Токио хотод хүрч, хувийн багийн автобусаар Гунма мужийн Ота Сити дэх тоглолтын өмнөх бэлтгэлийн бааз руугаа явсан.

Австралийн тамирчид Оота хотод байрлах хугацаандаа зөвхөн "зочид буудал-бэлтгэлийн талбай-зочид буудал” гэсэн маршрутаар зорчиж л халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүрэг хүлээж байгаа. Багийн гишүүд өдөр бүр вирусийн шинжилгээ өгөх нь ээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна