УСНЫ ОСЛООР АМИА АЛДСАН 18 ХҮНИЙ ТАВ НЬ ХҮҮХЭД
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Улсын хэмжээнд он гарсаар НАЙМАН аймгийн 15 сум, нийслэлийн ГУРВАН дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага ирж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд байжээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Маргааш буюу 6 дугаар сарын 3-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван үерлэнэ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна