АНУ ТУСЛАМЖИЙН ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНГ ХҮЛЭЭЖ АВАХ УЛСУУДЫГ ЗАРЛАЛАА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Жо Байдены засаг захиргаа коронавирусийн эсрэг вакцины нөөцөөсөө 80 сая тунг дэлхийн улс орнуудтай хуваалцахаар болсон тухайгаа өнгөрсөн сард зарлаж байсан билээ. Тэгвэл Жо Байден АНУ-аас Ковид-19 вакцины 80 мянган тунг бусад орнуудтай хэрхэн хуваалцахаар төлөвлөж буйг тоймлон хэлээд эхний 25 мянган тунг Латин Америк, Карибын тэнгис, Ази, Африк тивүүдэд олгоно гэж хэллээ.

Тодотговол, эхний 25 сая тун вакцины 19 сая тунг нь Covax хөтөлбөрөөр дамжуулан улс орнуудад тараахаар болсон байна. Үүний 7 сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, 7 сая нь өмнөд болон зүүн өмнөд Азийн улсуудад, 5 сая нь Африк тивийн улсуудад хуваарилагдахаар болжээ.

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс олон сарын турш шахалт үзүүлсний дараа Байдены засаг захиргаа АНУ-аас коронавирусийн эсрэг вакциныг зургаадугаар сарын сүүлч хүртэл хилийн чанадад илгээхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Гэхдээ өнөөг хүртэл аль тив эсвэл улс оронд ямар хэмжээтэйг илгээхээ зарлаагүй байсан юм.

Байден пүрэв гарагт хийсэн мэдэгдлдээ “Энэ цар тахал дэлхийн аль ч өнцөг булан бүрд дэгдэж байх үед Америкийн ард түмэн эрсдэлтэй хэвээр байх болно. АНУ олон улсын вакцинжуулалтын ажилд эх орондоо үзүүлсний адил яаралтай арга хэмжээ авах үүрэг хүлээсэн " гэж хэлэв.

ДЭМБ-ын дэмжлэгтэй Covax хөтөлбөр нь вакцины нөөцийг дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгахын төлөө ажилладаг. Одоогоор тус байгууллага нийт 76 сая тун вакциныг дундаас доош орлоготой улс орнуудад хуваарилаад байгаа.

Тиймээс АНУ-ын 19 сая тун вакцин томоохон дэмжлэг болохоор байна.

COVAX хөтөлбөрөөс гадна АНУ-ын засаг захиргаа 6 сая тун вакциныг өөрийн холбоотон, стратегийн ач холбогдолтой улс орнуудад хуваарилахаар болсон байна. Үүнд, Мексик, Канад, Өмнөд Солонгос, Палестин, Энэтхэг, Украин, Косово, Хайти, Гүрж, Египет, Йордан, Йемен, Ирак улсууд багтжээ. Мөн НҮБ-ын тусламжийн ажилтнуудыг үүнд хамруулна. 

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Пүрэв гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ “Энэ бол зөвхөн эхлэл” гэж мэдэгджээ. Цагаан ордноос мэдээлснээр эхний 25 мянган тунг одоо байгаа нөөц болох Pfizer, Moderna, Johnson & Johnson вакцинаас нийлүүлнэ. Ирэх саруудад илүү их тунг хуваалцах боломжтой гэжээ.

Вакцин хүлээж авсан улс орнуудаас АНУ ямар нэг амлалт, болзол шаардахгүйг Жо Байден онцолсон. 

АНУ-ын насанд хүрсэн хүн амын 63 хувь вакцины эхний тундаа хамрагдаж, халдварын тохиолдлууд эрс буурсан тул ийнхүү дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх боломжтой болж байгаагаа илэрхийлсэн юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна