ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ОХИНТОЙ БОЛЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар өнгөрсөн Баасан гарагт охинтой болсныг тэдний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр зарлалаа. Меган баасан гарагт 11:40 минутад Калифорни мужийн Санта Барбара хотын эмнэлэгт амаржиж, 3.5 кг жинтэй охиноо өлгийдөн авчээ. Хосууд хаан ширээг залгамжлах дараалалд 8 дугаар бичигдсэн охиндоо Лилибет Диана Моунтбаттен-Уиндсор гэх нэрийг өгчээ. 

Лилибет нь хатан хаан Элизабетын хүүхэд насны нэр бол Харри талийгаач ээж Уэльсийн гүнж Дианагийн нэрийг ийнхүү охиндоо өгчээ.

Хунтайж Харри, Америкийн жүжигчин Меган Маркл нар 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлан тэдний ууган хүү Арчи 2019 онд мэндэлсэн.

2020 оны эхээр Харри, Меган нар Их Британийн язгууртны гэр бүлээс салж, бие дааж амьдрахаар АНУ-ыг зорьж байв.

Британийн хэвлэлүүдийн эрээ цээргүй байдал, арьс өнгөний үзлийг тэсвэрлэхэд хэцүү болсон тул ийм шийдвэр гаргаснаа тэд тайлбарлаж байжээ.

Харри, Меган нар өдгөө Калифорни мужийн Санта Барбара хотын ойролцоо амьдарч байгаа юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна