Ё.БАСХҮҮ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 6 өдөр, 14 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах байсан ч Елдос бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор манай бөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө гарч ирсэн.

Өнөөдөр түүний жинд ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой зодоглосон ч харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эргэн сануулахад, МУГТ М.Уранцэцэгийн хувьд 2013 оны ДАШТ-ээс алт, 2017 оны ДАШТ-ээс мөнгө, 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан бол ийнхүү 2021 оны ДАШТ-ээс дахин хүрэл медаль хүртсэн билээ. 

Ийнхүү Жүдо бөхийн ДАШТ-ийн эхний хоёр өдрийн байдлаар Монголын шигшээ багийн хоёр тамирчин хүрэл медаль хүртээд байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна