ХЭНТИЙ АЙМАГТ НӨХӨН СОНГУУЛЬ БОЛНО
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 4 өдөр, 11 цаг өмнө

urug.mn

urug.mn image

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ 74-үүлээ болж, хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болж байна. У.Хүрэлсүх гишүүний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүсэж буй.  

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль явуулах зохицуулалтыг хэрхэн тусгасныг танилцуулъя.   

9.9.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.

10.7.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын сонгуулийн нэг онцлог нь ээлжит сонгуульд эвсэл болж оролцсон намууд нөхөн сонгуульд ч заавал эвслээрээ оролцох явдал юм. Энэ тухай дараах байдлаар заажээ. 

27.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

27.10.Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно.

Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай цуг болж магадгүй.

Эргэн сануулахад УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй хамтатгахаар төлөвлөж байсан ч тус хоёр сонгууль хоёр өөр хуулиар зохицуулагддаг учир санал авах өдрийг өөрчлөх шийдвэр гаргасан. Үүн дагуу СХД-ийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлосон.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна