КОРОНАВИРУСИЙН УЛМААС ТААЛАЛ ТӨГССӨН 10 ИРГЭНИЙ АР ГЭРТ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 9 сар өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.06.10-ны 11 цагийн байдлаар ЭМЯ танилцууллаа.

Тэдний мэдээллээр сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан АРВАН иргэн таалал төгслөө.

Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 54 настай эрэгтэй

Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй

Тавдугаар 26-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй

Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй

Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 81 настай эмэгтэй

Зургадугаар сарын 4-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй

Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан  68 настай эрэгтэй

Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 71 настай эрэгтэй

Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй

Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй коронавирусийн улмаас нас барлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхдөдӨРӨГ.МН редакцийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.  

Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн улмаас нийт 334 иргэн амиа алдаад байна. Нэмж мэдээлэхэд улсын хэмжээнд сүүлийн 24 цагт  арван мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1460 ХҮНЭЭС коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар ба эмнэлгээс шалтгаалсан гурван тохиолдол батлагджээ.Улаанбаатарт 955 тохиолдол, орон нутагт 505 тохиолдол бүртгэгдлээ.  Ингэснээр нийт тохиолдлын тоо 70482 боллоо.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна