БАРИМТ: СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ОРОН НУТАГТ ХАЛДВАР ЭРС ӨСЛӨӨ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 4 өдөр, 8 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Улаанбаатар хотод л коронавирусийн халдвар их тархаж, орон нутагт бага байсан цаг саяхан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа орон нутагт эхэлж, нэр дэвшигчид 21 аймгаар явж сурталчилгаагаа хийснээс хойш орон нутаг дахь коронавирусийн халдвар эрс нэмэгдлээ. Баримт болгож орон нутагт гарч буй халдварын тоон үзүүлэлтийг хавсаргав.

Одоогоор халдвартай иргэн хамгийн их байгаа аймаг нь Төв аймаг болоод байна. Төв аймагт нийт 1,608 тохиолдол батлагдсан юм. Харин тохиолдлын тоогоор Орхон аймаг удаалж нийт 1,033 тохиолдол батлагдсан бол Дархан-Уул аймагт 879 тохиолдол бүтгэгдсэн. Мөн Сэлэнгэ, Архангай, Завхан, Говь-Алтай аймагт 500-аас дээш тооны халдвар батлагдаад байна. 

Үүнээс үзэхэд халдвар өссөн шалтгаан нөхцөл сонгуулийн сурталчилгаа байсан нь харагдаж байна. Тухайлбал намын гишүүд дэмжигчид олноор цуглаж, сурталчилгаа хийх. Айлуудаар явж мөрийн хөтөлбөр, танилцуулга тараах. Нэр дэвшигчид сонгогчидтой уулзаж, олноор нь хүн цуглуулах, одон медаль гардуулж шагнал тараах явдлууд сүүлийн 20 хоног өрнөлөө. Тиймээс цаашдаа иргэд хоёр тун вакцин хийлгэсэндээ итгэж халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байж болохгүй ба хоёр тун вакцин нь халдвараас сэргийлэхгүй харин өвдсөн хойно нь хүндрүүлэхгүй байх л үүрэгтэйг ухамсарлах хэрэгтэй байна.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна