ХАРААГҮЙ ИРГЭДИЙН ЗАМЫГ ХААЖ ЭЛДЭВ ЗҮЙЛ ТАВЬСНААС ХАРААГҮЙ ИРГЭД БЭРТЭЖ, ГЭМТЭХ АЮУЛД ОЙРХОН БАЙНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 3 өдөр, 12 цаг өмнө

urug.mn

Монгол Улсын үндсэн хуулинд заасанчлан, хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Манай Улсад 9800 хараагүй иргэн амьдардаг. Гэвч тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байна.

Нэн тэргүүнд хараагүйчүүдэд зориулсан замын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл тэдэнд зориулсан замыг хааж  ТҮЦ, шонгийн мод, траншейны нүх зэргийг байрлуулсан байх нь элбэг. Мөн стандартын шаардлага хангадаггүй, ан цав, заадас үүссэн байдаг. Дөрөвдүгээр сараас зам засварын ажил хийж эхэлсэн ч, энэхүү ажлын төлөвлөгөөнд хараагүйчүүдийн замын асуудал багтаагүй.

Манай сайтын сурвалжлах баг, хараагүйчүүдийн замыг хааж тавьсан ТҮЦ-ний асуудлаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэнтэй холбогдоход, “Бидний хариуцах ажил биш, дүүргийн захиргаатай нь холбогд” гэж хариулсан. Улмаар бид зааврын дагуу холбогдоход Захирагчийн Ажлын алба нэгдсэн байдлаар хариуцдаг” гэв. Бид дахин Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны мэргэжилтэн Уянга гэх хүнтэй холбогдоход,

-ТҮЦ байрлуулах асуудлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас НИТХ-ын 2014 оны 56, 2017 оны 61 дүгээр тогтоолын дагуу зөвхөн байршлыг нь баталдаг юм. Байршлыг батлахдаа дүүргүүдээс ирүүлсэн саналыг үндэслээд журмын дагуу баталдаг.

-Байршлыг нь батлахдаа та нар судалгаа ч юм уу, биеэр очиж харах зүйл байдаггүй юу? Нийслэлд тавигдсан ихэнх ТҮЦ-нүүд хараагүйчүүдийн замыг бөглөөд тавьчихсан байдаг. Энэ тал дээр та нар анхаарч байсан уу?

-Би эхлээд хариулаад дуусгаад байхъя. Байршлыг нь л баталдаг юм. Байршил нь 2015 оноос хойш  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал дахиж гараагүй учраас одоо байгаа ТҮЦ-нүүд батлагдсан байршлын ТҮЦ-нүүд биш. Өөрөөр хэлбэл 2015 оноос хойш шинээр ямар нэг байршил батлагдаагүй гэсэн үг” гэх тайлбарыг өгсөн билээ.

Энэ мэтчилэн  эрхийг нь хамгаалах төргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна