ТАНИЛЦ: БИЕТ БУС ӨВИЙГ ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ “АГУЙ-О2” ЯЗГУУР УРЛАГИЙН ТАНХИМ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 9 сар өмнө

urug.mn

Монголын театрын музей "Агуй 02" нэртэй угсаатны хөгжим, язгуур урлагийн тоглолтын танхимтай боллоо.

Энэ талаар Угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв,“Урлагаар дамжуулан музей руу олон хүмүүсийг татахаар Монголын театрын музейд"Агуй 02"танхим нээлээ. Ингэснээр хүмүүсийн соён гэгээрэх үйл ажиллагаанд нь соёлын биет бус өвийг бодитоор нь танилцуулах боломж бүрдэж буй юм. Музейн орчинд хүн төрөлхтний үнэт зүйлүүд үзмэр болоод байж байгаа үед, биет бус өвийг амаар илэрхийлэхэд амаргүй шүү дээ. Түүнийг ойлгохын тулд заавал үзэж сонсож дэргэдээс нь харж байж ойлгоно. Тэр тусмаа Монголчуудын биет бус соёлын түүхэн уламжлал нь өөрөө олон мянган жилээр тээгдсэн байдаг учраас түүний үнэ цэнийг орчинд нь  мэдрүүлэх маш чухал шаардлагатай. Энэ зорилгоор Монголын театрын музейтэй хоорондоо ярилцаад өнөөдөр “Агуу-о2” гээд заалыг нээж байна.

Агуйн орчин дох биет бус өвийн үйл ажиллагаа нь Монголчуудад тодорхой хэмжээний соёлын хүчил төрөгч өгнө гэсэн утгаар ийн нэрлэсэн юм.

 Агуйн хадны зургаас өнөөдөр биет бус өвийг дахин судалж гаргах,  холбох, хүүхэд залуучуудад ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ “Агуй-о2” гэдэг заал маань түүх археологи, өв соёлын цогц орчин гэж ойлгож болно.

Биет бус соёлын үнэ цэнэ нь Монголын оршихуйтай салшгүй холбоотой. Үүнийг орхих юм бол, Монголчууд Япон болон Хятадуудаас ялгарах онцлоггүй болоод явчихна. Биет бус өв нь Монгол хүнийг Монголоор нь байлгаж байгаа цорын ганц  үнэт зүйл.

ЕБС-ийн хүүхдүүдийн урлагийн тухай, соёлын тухай, өв түүхийн тухай мэдлэгт үүнийг зориулна гэсэн бодолтой байгаа. Долдугаар ангийн хүүхдүүд урлаг, дуу хөгжмийн хичээл дээр нэг сонсох, тэнд хичээлийг  үзэх гэхээс илүүтэй театрын музейн орчинд ирээд кино урлаг гэж юу байдаг юм, түүх соёл гэж юу байдаг юм, хөгжмийн соёл гэж юу байдаг юм энэ тухай, Агуйн зааланд ороод бие биелгээ хөөмий, хил хуур, алтайн ятга, эртний өв соёлуудын оршиж байгаа байдал нь тухайн хүний удам угсаа гарвал зүйлтэй салшгүй холбоотой гэдгийг ойлгоно. Үүгээр дамжуулан хүүхэд ирээдүйд Монголоо гэсэн сэтгэлтэй болж төлөвшинө.

Нөгөөтэйгүүр Монгол Улсыг зорьж ирж буй олон жуулчин бий. Хөдөө орон нутаг руу шууд гарч аялаж байна. Ингээд явахаар нүүдэлчдийн соёлыг төдийлөн олж харж, таньж мэдээгүй учраас  өнгөцхөн харах шалтгаан болно” гэв. 

СОЁЛЫН ЯАМ, УРЛАГ УРАН БҮТЭЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.СЭРГЭЛЭН:

Манайхаас нүүдэлчдийн соёлыг хөхүүлэн дэмжиж, нүүдэлчдийн соёлын тэргүүлэх зэргийн орон болно гэдэг нэлээн том зорилтыг алсын хараатайгаар тусгасан байгаа. Ингээд Соёлын Яамны үйл ажиллагаа стратеги төлөвлөгөө мөн гүйцэтгэх төлөвлөгөөндөө бид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрүүдээс оруулсан байдаг. Манай энэхүү хөтөлбөрийн санхүүжилт  Сонгодог Урлаг хөтөлбөрөөс гарч байгаа. Төслийг дэмжсэнээр,

Нэгдүгээрт Театрын музейд энэ үйл ажиллагаа маань явагдаж байгаа. Хоёрдугаарт виртуал музей зорилт зорилготой маань нийцэж байгаа гэв. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна