СЭТГЭЛ СУДЛАЛ: “ТЭНЭГҮҮД” ӨӨРСДИЙГӨӨ ЧАДВАРЛАГ ГЭДЭГТ ИТГЭДЭГ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
МЭДЛЭГ ХӨТӨЛБӨР 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Ихийг мэддэг хүмүүс өөрсдийгөө “чадваргүй” гэдэгт итгэдэг бол мэдлэг багатай хүмүүс өөрсдийгөө “маш чадварлаг” гэж боддог  байна. Энэ бол “Даннинг Крюгерийн нөлөө” юм.

Энэхүү нөлөө нь зарим хүмүүс өөрсдийнхөө чадваргүй байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаатай холбоотой. Тиймдээ ч тэд өөрсдийгөө мэдлэг оюун ухаанаараа бусдаас илүү гэж үздэг байна. Энэхүү нөлөөний шалтгаан нь тодорхойгүй боловч хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд,

  • Эго ба өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хамгаалахын тулд
  • Тэд онцгой чадвартай гэдгээ байнга сонсдог орчинд өссөн

Корнеллийн их сургуулийн судлаач Дэвид Даннинг, Жастин Крюгер нарын үзэж буйгаар чадваргүй хувь хүмүүс,

  • Өөрсдийнхөө чадварыг хэт үнэлэх хандлагатай байдаг
  • Бусдын чадварыг таньж чаддаггүй
  • Туйлын хангалтгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй

Хэрэв тэд өөрсдийн ур чадварын түвшинг мэдэгдэхүйц дээшлүүлэхээр хичээвэл өөрийн дутмаг байдлыг хүлээн зөвшөөрч болно гэжээ.

Харин аливаа зүйлийн талаар төсөөлөл, ойлголттой хүмүүс эргэлзээ ихтэй, шийдэмгий бус хандлагатай байх нь элбэг.

Энэхүү “Даннинг Крюгерийн нөлөө”-г алдартнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн зарим мэдэгдлээс ажиглаж болно.

Тухайлбал,бидний төдийлэн сайн мэдэхгүй Марио Балотелли хэмээх хөлбөмбөгчин өөрийгөө, дэлхийн шилдэг тоглогчид болох Месси, Криштиану Роналдугаас илүү чадварлаг гэж мэдэгдэж байжээ. Энэ нь бодит байдал дээр ор хоосон дэмий үг болж таарсан юм. Учир нь тэр дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчний тоонд ч багтдаггүй. Магадгүй эхний 500-д ч орохгүй байж мэднэ.

Үүнтэй холбогдуулан гадаадын алдарт жүжигчдийн ишлэлээс хүргэвэл,

“Хэрэв би зүгээр л ухаалаг байсан бол сайн сан. Харамсалтай нь би хүмүүст маш их аюул заналхийлж байдаг догшин ухаантай”- Шарон Стоун.

"Дэлхийн хүмүүс намайг агуу оюун санааны удирдагч гэж хүлээн зөвшөөрдөг" - Стивен Сигал

Энэ мэтчилэн өөрийгөө дөвийлгөх, хэт итгэлтэй байх үзэгдлийг “Даннинг Крюгерийн нөлөө”-гөөр тайлбарлавал тэд өөрсдийн чадваргүй гэдгээ ч мэдэхгүй чадваргүй өрөвдөлтэй хүмүүс болон хувирч байгаа юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна