ТЭРБУМТАН МАККЕНЗИ СКОТТ ДАХИН 1.7 ТЭРБУМ ДОЛЛАР ХАНДИВЛАЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Амазон компанийг үндэслэгч Жефф Безосын хуучин эхнэр, тэрбумтан МакКензи Скотт дахин нэг тэрбум 700 мянган долларыг буяны үйлсэд хандивлажээ.

Хатагтай Скотт өөрийн блогтоо санхүүжилт муутай, үл тоомсорлогдож ирсэн төсөл хөтөлбөр, хүмүүст мөнгө өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр арьсны өнгө, урлаг, боловсролын чиглэлээр ажилладаг 286 байгууллагыг сонгосон байна.

Маккензи Скотт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн буяны байгууллага болон хүнсний хөтөлбөрүүдэд дөрвөн тэрбум ам.доллар хандивлаж байв. 

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулснаар хатагтай Скотт 59.5 тэрбум ам.долларын хөрөнгө аван Амазоны хувьцааны дөрвөн хувийг эзэмшиж, баячуудын жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгддэг юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна