ҮНЭНДЭЭ МАН-ЫН СОНГУУЛИЙН СТРАТЕГИЙГ Д.АМАРБАЯСГАЛАН БИШ СОЛОНГОС КОМПАНИ ХИЙЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 3 сар өмнө

urug.mn

УЛС ТӨРИЙН ЗАДЛАН ДУГААР 13

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн стратегийг  түүний баг биш, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, штабынх нь ерөнхий менежер Д.Амарбаясгалан ч биш Солонгосын KPR & Associates боловсруулж, гүйцэтгэжээ.

СОЛОНГОСЫН КОМПАНИЙГ ХАТАГТАЙ У, СҮ.БАТБОЛД НАР ЗУУЧИЛЖЭЭ

KPR & Associates компани нь 1989 онд байгуулагдсан. Өөрсдийнх нь цахим хаягт бичсэнээр, “дотоодын болон олон улсын үйлчлүүлэгчдэд цогц, үр дүнтэй, найдвартай үйлчилгээ үзүүлдэг, PR нь нийгмийн сайн сайхныг эрэлхийлж, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихийн төлөө байдаг” гэжээ.

Энэхүү компанийг Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтэн, хатагтай У, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар МАН-д зуучилж, холбожээ. Тэр ч бүү хэл МУИС-ийн захирал Т энэ чиглэлээр Солонгост очиж сургалтад хүртэл суусан байна.

МАН ГАДНЫН КОМПАНИ ХӨЛСӨЛСӨН НЬ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

МАН гаднын компани хөлсөлж, стратегиа боловсруулж хэрэгжүүлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглоно” гэсэн заалтыг, мөн  Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно” гэсэн заалтыг тус бүр зөрчиж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАН-ын гишүүд, төрийн түшээд нь өөрсдөө энэ үгийг АН-д хэлж байв.   Тодруулбал АН АНУ-ын DCI  буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компанид 50 мянган доллар төлж, гэрээ байгуулсан хэмээн буруушааж байв. Буруу зөв нь нэг хэрэг. Гэхдээ МАН, АН ялгаагүй хоёр хар ХЭРЭЭ болохыг нотлов.  

МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД ГАДНЫН КОМПАНИ ХӨЛСӨЛСӨН, ИЛ БОЛСОН ГУРАВ ДАХЬ ТҮҮХ

Монголын улс төрчид гаднын компани хөлсөлж байсан өөр нэг түүх одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарынх. Тэр 2012 онд АНУ-ын PR мэргэжилтэн Саймонд, Марк нарыг хөлсөлж байв. Гэвч харамсалтай нь Ц.Анандбазар мандатаа авсан хойноо сонгуулийн өмнөхөн ачигдаж шорон явснаар Саймонд, Марк нарын хэргийг гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн түүхэнд ардчиллаас хойш олноо ил болсон гаднын компани, гаднын мэргэжилтэн хөлсөлж, сонгуульд оролцсон гурав дахь түүх МАН боллоо. Хоёр дахь нь АН АНУ-ын компани хөлсөлснийг дээр дурдсан билээ.

Д.АМАРБАЯСГАЛАН ОЛОН УДААГИЙН ҮГЭНДЭЭ СОЦИОЛОГИЙН СУДАЛГАА ГЭХ ҮГ ХЭРЭГЛЭЖ БАЙВ

Хэрэв уншигч та санаж байвал, Д.Амарбаясгалан УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеүдээр социологийн судалгаа гэх үгийг мэдээлэл хийхдээ хэрэглэж, судалгааны үр дүнд иргэдийнхээ санаа бодолд нийцсэн хүмүүсийг төрд илгээж байна гэсэн утга илэрхийлж байв. Мөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “судалгаагаар гарсан түлхүүр үгнүүд”-үүдийг сурталчилгаандаа ашиглах нь зүй зэргээр хэлж ч байв. Дотоодын судалгааны компаниудаар МАН судалгаа хийлгэдэг ч ийм дайны судалгаа хийлгээгүй, өөрсдийнх нь судалгааны хүрээлэн нэр дэвшигчийнхээ стратегийг боловсруулах хэмжээний чадавх суугаагүй байгаа нь нууц биш.

Ингээд урт удаан хугацаанд олон төрлийн социологийн судалгаа хийж, МАН-ын судалгааны хүрээлэнгийн зөвлөгөө, дотоодын улс төрчдийн мэдээлэл зэргийг нэгтгэж гаргасан Солонгосын KPR & Associates компанийн МАН-д боловсруулж өгсөн стратегийг хүргэе. Энэхүү стратегийг Монгол хэл рүү МАН өөрсдөө хөрвүүлснийг нэг ч үг үсгийн зөрүүгүй, алдаа мадгийг нь засаагүйгээр дамжуулж байна.

Төрийн эрх барьж буй 100 жилийн түүхтэй нам нь төрийн тэргүүнээ сонгох сонгуульд гаднын компани хөлсөлж, зөвлөгөөг нь дагасан эл үйл явдлыг уншигч, үзэгч саруул ухаандаа хэрхэн тунгаах нь таны эрх билээ.

Монгол ардын намын 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн стратеги

Нөхцөл байдал 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рэйтинг 28 хувьтай байсан бөгөөд намын рэйтингийг давсан үзүүлэлттэй байсан. Тус сонгуулиар МАН багцын дэмжлэг буюу 3 нэр дэвшигчийг дугуйлсан санал улсын хэмжээнд 28 хувьтай байсан бол нийт хүчинтэй саналын 44 хувийг авсан, сонгуулийн мажоритар систем дээр олон намууд өрсөлдсөн нь давуу талыг бий болгож нийт 76 суудлаас 62 суудалд ялалт байгуулсан. Шинэ засгийн газар бүрдэж коронавирусын халдвар дотоодод гарсантай холбогдуулан олон нийтийн дунд Засгийн газрын хүлээн зөвшөөрөгдөх түвшиний судалгааг хийн 2020 оны 6 сард хийгдсэн ижил судалгааны үр дүнтэй харьцуулав. 2020 оны 6 сард нийт иргэдийн 82 хувь нь Коронавирусын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг маш сайн гэж дүгнэж байсан бол энэ үзүүлэлт 6 хувь хүртэл унаад байна. Мөн МАН-ын рэйтинг 32 хувиас 17 хувь, У.Хүрэлсүхийн рэйтинг 28-аас 10 хувь унасан үзүүлэлттэй байна. Рэйтингийн уналттай холбоотой сөрөг хүчин Ардчилсан намаас хүлээлт үүссэн рэйтинг боломж бүрдээд байгаа бол Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын рэйтинг 18 хувь дээр тогтмол үзүүлэлттэй байгаа бөгөөд сонгуулийн идэвх өндөр 40 өөс дээш насны иргэд тэтгэврийн зээлийг тэглэсэн асуудал дээр эерэг байр суурьтай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тандалт судалгаан ХҮН -ын рэйтинг уналттай буюу иргэд ХҮН -ыг улсын хэмжээний бодлого тодорхойлох түвшинд авч үзэхгүй байгаа бөгөөд нийт дэмжлэгийн дийлэнх (80-аас дээш хувь нь) Улаанбаатар хот дээд боловсролтой, залуу бүлгийн иргэд давамгайлж байна. Дээрх судалгааны үр дүнгээс дараах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

1. Улс төрийн зураглалаас У.Хүрэлсүхийг холдуулах

 У.Хүрэлсүх болон МАН-ын рэйтингийн уналтыг зогсоохын тулд Засгийн газар болон намын зүгээс шинэ найдлага төрүүлэх шаардлагатай. Цаашид коронавтрусын халдвар тархах нь тодорхой тул ирж буй сорилтот шинэ дүр хэрэгтэй. Иргэдийн зүгээс 2020 оны сонгууль шинэ залуу улс төрчийг сонгох хүсэлтэй байсан бол 2021 оны улс төрийн захиалгад бодит зүйл хийдэг улс төрчийг дэмжих хандлагатай байна мөн уламжлалт сэтгэлтэй, эх оронч, шударга улс төрч гэсэн түлхүүр үгүүд хүчтэй хэвээр байна. Энэ нөхцөлд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаас өөрийн хүсэлтээр буух шаардлагатай, Хүрэлсүхийн бүрдүүлсэн цэргийн имиж дээр фронтоос ухарлаа гэх сөрөг хандлага гарах магадлалтай тул огцрох нөхцөл байдал нь хариуцлага хүлээсэн, шударга нөхцөл байдал байх шаардлагатай. Дараагийн ерөнхий сайдыг намын залуу лидерээс сонгох засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсролтой залуусаар бүрдүүлвэл олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэж болно. Дахин ирэх болон ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтийг зарлах үед коронавирусын тархалт ихэссэн нөхцөлд өөрийн гараар удирдах шаардлага гарсан, коронавирусын тархалт тогтворжсон нөхцөлд залууст боломж олгодог хариуцлага, шударга ёс болон манлайллын жишээ болгон дэвшүүлэх түүхүүд үүсгэж болно. Цаашид үргэлжлүүлэн ерөнхий сайдын ажлыг үргэлжлүүлэн хийсээр байх нөхцөлд МАН болон У.Хүрэлсүхийн рэйтинг тогтмол унах хандлагатай бөгөөд унасан рэйтинг болон коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан сонгуулийн сжрталчилгааны үеэр унасан рэйтингийг дахин нөхөх боломжгүй байна. Өөрийн саналаар огцрох асуудлын хувьд хэрэгжилтийг 2021 оны 3-р сараас өмнө хэрэгжүүлэх шаардлагатай.

2. Үндсэн хуулийн эргэлзээтэй заалтыг ашиглах

Шинэчлэн батлагдсан Үндсэн хуулийн хэрэгжилтийг хугацаа болон 6 жилээр 1 удаа сонгогдоно гэх заалт нь одоогийн ерөнхийлөгчид хамаарах үгүй нь ойлгомжгүй байгаа. Энэ нөхцөлд ҮХЦ дээр маргаан гаргах шаардлагатай. ТУс маргааныг МАН-ын зүгээс гаргаж болохгүй. Засгийн эрхийг дангаар барьж байгаа болон тус үндсэн хуулийг батлах ажлыг МАН -ын дийлэнх УИХ батлан гаргасан. МАН -ын зүгээс гомдол гаргах нь хүчээр дайрж байгаа сэтгэгдэл үлдээх олон нийтэд хүчний тэнцвэрийг бий болгох хандлага төрүүлэх боломжтой. Уг нөхцөлд гомдлыг ХҮН-ын зүгээс гаргах нь хамгийн тохиромжтой ХҮН нь Улаанбаатар хот болон боловсролтой иргэдийн дунд дэмлэгтэй байгаа бөгөөд ерөнхийлөгч Х.Баттулгын эсэргүүцэгч бүлэгтэй ижил сегтмент юм. ҮХЦ-ийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч Х.Баттулгыг шууд дэмжих түүний томилсон гишүүд байгаа тул ҮХЦ дээрх маргаанд ерөнхийлөгчийн талд шийдэгдэх магадлалтай. ҮХЦ-ийн гишүүдээс хугацаа нь дууссан гишүүдийг эргүүлэн татах шинээр томилох зэргээр ҮХЦ -н цэцийн бүрэлдэхүүнийг шинээр бүрдүүлэх боломжтой. ҮХЦ-ийн маргааныг ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам, эвслүүд оролцох эсэх ээ илэрхийлэх хугацаатай тааруулах нь хамгийн ашигтай. Ингэсэн нөхцөлд сонгуулийн уур амьгалыг төрүүлэхгүй барих ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн сурталчилгааны мессежүүдийг гаргуулахгүй гацаах боломжийг бүрдүүлнэ.

3. Ардчилсан намын легитим шинж чанарыг унагаах

2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам одоог хүртэл намын даргагүй байна. Намын дүрмийн дагуу намын дарга С.Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээн намын даргаас буун үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон бөгөөд Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлаас шалтгаалан намын даргын сунгааг хойшлуулсан. Хэдийгээр АН-ын мөрдөгдөж буй дүрмээр С.Эрдэнэ нь намын дарга биш ч одоо мөрдөгдөж буй бүртгэлийн тухай хуулиар 2017 онд бүртгүүлсэн буюу албан ёсны бичиг баримт дээр бүртгэлтэй намын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. С.Эрдэнийн хувьд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд байх үедээ эрх мэдлээ урвуулан ашигласан өөрт давуу байдал үүсгэсэн хэргээр шалгагдаж байна. Мөн Ардчилсан намын нөлөө бүхий лидерүүд албан тушаалыг хэргээр хорих ялаар шийтгэгдээд байгаа бөгөөд Ардчилсан нам дотроо уг асуудлуудад Х.Баттулгыг буруутгах хандалгатай байна. АН-ын ҮБХ болон Их хурлыг 2021 оны эхний сард багтаан зарлан хуралдуулах шинэ даргыг сонгох ажлыг эхлүүлхээр зарлаад байна. С.Эрдэнэ нь Х.Баттулгатай илт дайсагнасан байр суурьтай байна. Бүртгэлийн тухай хуулийг үндэслэвэл С.Эрдэнэ нь АН-ын дарга хэвээр бөгөөд өөрийн байр суурийг баталгаажуулж чадвал АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дахин дэмжихгүй байх магадлал өндөр. Эсрэг талд Х.Баттулга болон түүнийг дэмжигчид АН-ын удирдлагыг С.Эрдэнэд өгөхгүй байх шаардлагатай тул Ардчилсан намд дотоод зөрчилдөөн үүсэх боломжтой. Сонгуулийн өмнө дотоод зөрчил үүсэх тус намыг олон нийтийн сул харагдуулах сонгуулийн үеэр боломжит дэмжлэгийг амхуулахгүй байх боломжтой.

4. Зарим мэдээллийн нийтэд зарлах хугацааг хойшлуулах

Судалгааны үр дүнгээс хархад ерөнхийлөгч Х.Баттулгын нийтэд танигдсан ажлууд тэтгэврийн зээл тэглэсэн болон БНХАУ-д хонь хандивласан ажлууд байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн багаас Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сурталчилгааны нэвтрүүлгүүдийг бэлдэж эхэлсэн. Мөн АНУ болон Солонгос улсуудтай стратегийн түншлэл байгуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд санамж бичгүүдийг 2021 оны 4 сард байгуулах төлөвтэй байна. Олон улсын терроризм, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг байгууллагын дэмжлэгтэйгээр МАН болон АН-ын нөлөө бүхий гишүүдийн үл хөдлөх хөрөнгө болон данснуудыг царцаах ажил эхлээд байгаа бөгөөд уг асуудлаас шалтгаалан үндэсний хэмжээний томоохон компаниуд олон улсад байршиж буй хөрөнгуудээ худалдаалах татваргүй бүсүүдэд байршуулсан хөрөнүүдээ татах ажиллагааг эхлүүлээд байна одоогийн байдлаар олон улсын гүйлгээгээр 350 гаруй сая доллар Монгол руу татагдсан байгааг Монголбанкны хяналт шалгалтын тайлангуудад тусгагдсан байна. Эдгээр ажлуудын Х.Баттулга ерөнхийлөгчийг сонгуулийн гол сурталчилгаа болгон ашиглахаар бэлтгэж байна. Бусад улс орнуудтай харилцах харилцаа нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэх ажил тул зогсоох боломжгүй. АТГ болон Монголбанкинд хуримтлаглаж буй мэдээллүүдийн нийтлэгдэх хугацааг 2021 оны 2-р улирал хүртэл ухраах шаардлагатай. Мөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдаж байсан Х.Баттулга офшор данстай гэх мэдээллийг дахин цацах шаардлагатай. 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга 30 гэр бүл зарлах офшор данстай асуудлаар сенсаци дэгдээх нь тодорхой учир өмнөх мэдээллийг дахин сэргээх нь энэ төрлийн мэдээлэлд иргэлийн зүгээс итгэх итгэлийг унагаана.

 2020 оны 12-р сарын 24

KPR & Associates

 

19 сэтгэгдэл


comment image

Нийслэл хүү - 2021-06-23

Яг хэлснээр нь хийжээ.

139.5.219.220


comment image

Зочинтолгой - 2021-06-23

Амарбаясгалангийн тархи хүрэхээргүй үйлдлүүд их хийгдсэн нь ийм учиртай байжээ

64.119.17.165


comment image

Баттулга - 2021-06-23

Баттулгын талаас бичжээ. Буухдаа рейтингээ өсгөх гэсэн зохиомол мэдээлэл

202.9.46.83


comment image

Зочин - 2021-06-23

хөдөө пизда нарт ямар их мөнгө зардын

66.181.181.140


comment image

Uiddiimuu yadgiin - 2021-06-23

xaxaxa.. Zugeer yalagdsanaa huleegeed olon ym hutsalgui odoo ovgochuul n zailaad zaluusaa gargaachee AH....Ta nariig bodvol MAH chin zaluusaa gargaad bgaa uchir sain yavaad bn oilgoj hairla

192.82.68.129


comment image

Зочин - 2021-06-23

za awgai mini chi bitgii shaagaad bai duraaraa ya...n be xench ooriixooroo engeeg shaagaad baij chadna za

183.177.97.70


comment image

Зочин - 2021-06-23

Гаднаас хүн хөлслөөд байхаар ид шидтэй юу байгаам,хэн бүхэнд илэрхий байсан тактик шүү. дээ.Долоон буудлын Долгор эмээ ч ийм гаргалгааг зөвлөхөөр л байсан.Энд СҮ.Батболд гэж их үүрэг гүйцэтгэдэг нэг мундаг хүн МАН-н ард байдаг мэт ойлголтыг нийгэмд төрүүлэх гэж ядсан,Түүний хамтрагч офшоорчдыг бэлгэсэн гүтгэлэг гэж л уншигдаж байна даа.

192.82.75.6


comment image

Зочин - 2021-06-23

том агентлаг сэтгүүлч авгай шиг юм бичиж өгнө гэж юу байхавдээ. сайхан залжээ. өнгөрсөн хойно нь хэн ч ингээд бурж чадна шүүдээ

192.82.66.244


comment image

Зочин - 2021-06-23

МАН-нхан МАНгө ихтэй байна. Яаж 6-н жил ХҮҮРтэй амьдарна аа

103.29.144.172


comment image

Зочин - 2021-06-23

МАН олон хүн алж байна,Өмөөрөөд байгаа мангарууд та нар ч ковидоор үхнэ!

203.91.115.45


comment image

Зочин - 2021-06-23

Сү.Батболд одоо баригдвал баригдахаар л хэмжээнд Солонгостой холбоотой, мөнгө угаадаг, Оюу толгойн гэрээнээс оффшорт мөнгө авсан нь тодорхой болоод байх юм даа.

66.181.191.131


comment image

Зочин - 2021-06-23

Barimtiin harii, hench iim yum niiluuled bichij bolno shte

103.11.192.34


comment image

Зочин - 2021-06-23

Сү Баиболдын зохиолоор явж байгаа. СүБатболдын мөнгөөр хийгдэж байгаа нь ил болсон. Хүхэлсүх сү Батболдын утсан хүүхэлдэй

202.9.46.116


comment image

Нам бус иргэн - 2021-06-23

МАН маш олон мэдлэг боловсролтой танигдаагүй залуучууд өөрсдийн үе,ээлжээ хүлээгээд л байж байгаа! Наадах чинь Сү .Батболдыг харлуулж, гүтэгсэн технологоор бичигджээ. Дунд сургуулийн хүүхэд зохиогоод биччихмээр! Энэ хоёр сонгуулиар АН Хоёр хүний ашиг сонирхолын тоглоом болоод дууссан.Гайгүй залуус хоёр талцаад ч болов гарч ирлээ ! гэж горьдож байсан юм. Тэр хоёр ашиг сонирхолын хүүхэлдэйнүүд болж таарсан. Магтаж байна!У. Хүрэлсүхийг. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН -г өөрөө ярьж, иргэдтэй уулзаж удирдан зохион байгуулсан МАН-даа одоо цагт Лидэр байлаа! Одоо наад зохиомол хэрүүлээ Ковидын хэрүүл, солиохол дээр нэмэж үз! Та нарын эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж ийм л юм байна даа!?Цаашдын улс орон, ард иргэдэд хэрэгтэй сэдэв мөнгө авахгүйгээр бичвэл зүгээр юм! Новшнууд....

192.82.86.24


comment image

Зсэнгүмочин - 2021-06-23

солонгосын нэр ашигласан хужаа тусгай алба хийсэн байх аа

202.9.46.64


comment image

Зочин - 2021-06-23

MAH-iin luivarchdiig olnii omno hujaagiin zasgiin gazriin avilgachdiig ustgan buuddag shig buudah bno.

64.119.23.137


comment image

Зочин - 2021-06-24

Сү Батболд гэгч өмхий хужааг өмөөрөх юм их гардаг болж

202.9.46.143


comment image

Зочин - 2021-06-25

Болсон үйл явдлыг араас нь хөөж бичсэн зохиол л байна. Тэр том кампани утга үгийн алдааг гаргах уу нэг үг үсэг өөрчилөөгүй хүргэж байна гээд байсан арайл их алдаатай юм байна

202.126.90.17


comment image

Зочин - 2021-06-26

Шал худлаа шалчганасан э гээдүүдийн бас нэг үхэхдэа үхэр буугаа тавих гэх үлгэр л байна Одоо юуч чалчсан болнодоо Анархистуудаа

66.181.161.112