Б.НАРАНБАТ: АЛБАН ТУШААЛААСАА БУУСНААР ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖИЙГ ХАРЖ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ЭДИЙН ЗАСАГ 2 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү!

Монголд амжилттай хөгжиж байгаа цахим төлбөр тооцооны хэрэгсэл болох Hi pay wallet-ийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Б. Наранбаттай ярилцлаа.

Тэрбээр, Анх “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршоо байгуулж байсан бол одоо компани маань 11 салбар болон өргөжин санхүүгийн салбарт дагнан ажиллаж байна.

АЖИЛД СУРАЛЦСАН ОН ЖИЛҮҮД МИНЬ НОЙРГҮЙ ХОНОХООС ЭХЛЭЛТЭЙ 

Сургуулиа төгсөөд 7 хоногийн хугацаатай IT чиглэлээр ажиллан ажлын гараагаа эхэлж байлаа. Дараагаар нь Санхүү Эдийн засгийн бодлогын газарт 4 жил ажиллаж байсан түүхтэй. Тухайн үед санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байсан учраас шөнө бүр нойргүй шахуу ажиллаж байсан юм. Энэ нь миний хувьд суралцсан он жилүүд гэж боддог. Энэхүү байгууллагадаа Засгийн газрын бонд, банк санхүү, орон сууцны хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн хийдэг байсан юм.

Улмаар 2012 онд Төрийн банканд хэлтсийн захирлаар ажиллах боломж гарсан. МУИС–ийг төгсөхдөө санхүүгийн зах зээлийг мэдчихлээ, ойлгочихлоо  гээд л боддог байсан.  Гэвч захирлаар ажиллаж эхлэх үед өөрийгөө их голсон. Ингээд ээжтэйгээ өглөө бүр 7.00 цагаас англи хэлний сургалтдаа суучхаад ажилдаа явдаг болсон юм. Хичээж ажиллахаас өөр арга байхгүй гэж бодож явсаар дарга нарынхаа итгэл найдварыг хүлээж чадсан гэж боддог.

ХУВИЙН ЖОЛООЧТОЙ, ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ХҮН УДАХААР ЯМБАТАЙ БОЛЧИХДОГ

2016 онд Төрийн банкны тэргүүн орлогчийн албан тушаалаа хүлээлгэж өгсөн л дөө. Учир нь сонгуулийн үеэр улс төрийн томилгоонууд ирэх магадлал их өндөр байсан. Өндөр цалинтай, хувийн жолоочтой албан тушаалд хүн удахаараа эрх ямбанд орчих гээд байдаг. Тиймээс ажлаа өгсөн юм. Түүний дараагаар хүмүүсийн хүндлэл буурч, тоохгүй байх хандлага гарч эхэлсэн.

Энэ үед, хүнд хэрэгтэй зүйл хийж байж тоогдох учраас гомдож болохгүй гэж бодож байлаа. Нэг талаараа энэ нь өөрийгөө таньж мэдэх боломж байсан гэж одоо хардаг. Энэ хугацаанд зах зээлийг мэдэрч, судлах боломж бүрдсэн шүү дээ.

ОРОН НУТАГТ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭХ ЗАХ ЗЭЭЛ БАЙГААГ ОЛЖ ХАРСАН

Үргэлж ажилдаа явдаг хүн зүгээр сууж чадахгүй, жижигхэн оффис 450 мянгаар түрээсэлж эхэлсэн. Өөрийгөө хэн болохыг харуулахаас гадна гадагшаа сурч байх хугацаанд ашгаа өгөх бизнес босгохыг зорьсон юм. Олон салбар сүлжээтэй арилжааны банкийг удирдаж байсан учраас орон нутгийн зах зээлийг сайн мэдэж байсан. Тэнд иргэдийн санхүүгийн хүртээмж бага байдаг. Өөрөөр хэлбэл банкны үйлчилгээ дутмаг байдаг гэсэн үг.  Ингээд анхныхаа салбарыг Өвөрхангай аймагт нээж байсан.  

Богино хугацаанд анхны таван салбараа нээж, жижиглэнгийн зээл олгох нөхцөлөөр үйлчлүүлэгчээ татсан. Ингээд эхний жилдээ 15, дараагийн жилдээ 30, одоогийн байдлаар 45 салбартай болсон байна. Анх бизнесээ эхлүүлэхдээ маш хямд зардал гаргасан. Тухайлбал интернет тоглоомын газруудаас 500 мянган төгрөгөөр компьютерээ худалдаж авч байв.

Улаанбаатар хотод үйлчилгээний салбарууд хангалттай байна. Орон нутагт зах зээл нь байна аа гэдгийг бид олж харж чадсан л гэсэн үг. Хүмүүс хадгаламж зээлийн хоршоог муугаар ойлгодог хандлагатай болсон үед нь энэ салбарлуу зоригтойгоор орж чадсанаар давуу тал, өсөлтийг бий болгосон.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна