УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ХУУЛЬЧЛААЧ!!! ОХИДОД “ТУСЛААЧ”
urug.mnСэтгүүлч: Админ
УЛС ТӨР 4 жил, 3 сар өмнө

urug.mn

Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бэлгийн дарамт гэж юуг хэлэх, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд ямар хариуцлага оноох тухай хуулийн зохицуулалт алга. Энэ зуур олон мянган эмэгтэйчүүд бие, сэтгэл санаагаараа хохирсоор. Тухайлбал 5 өдрийн өмнө Монгол улсынохидын өсвөрын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад орсон тухай нэвтрүүлэг цацагдав. Энэ мэт охид хохирогч болж буй олны анхаарлын төвд орсон олон хэргүүд бий.

Баримт 1: Одоогоос хоёр жилийн өмнө улсын хэмжээнд ганцхан байх сонсголгүй хүүхдүүдийн 29-р сургуулийн сурагч охидод багш нар нь бэлгийн дарамт үзүүлдэг тухай ярив. ТББ-уудын судалгаагаар ч ийм хариу гарсан. Гэвч энэ хэрэг явдлын мөрөөр Монгол улсын цагдаа, прокурор хэрэг үүсгээгүй, хэнд ч хариуцлага тооцоогүй. Нотлогдоогүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нотлогдоогүй биш нотлох гэж хүсээгүй ч байж мэднэ. Дүлий охид энэ тухайгаа яриад л өнгөрсөн...

Энэ тухай дэлгэрэнгүй нэвтрүүлгийг Ийгл тв.ийн Эрэн Сурвалжлагч нэвтрүүлгээс үзэж болно.

Баримт 2: Livetv.mn сайтын эрэн сурвалжлах сэтгүүлч С.Будрагчаа Монголын хөлбөмбөгийн холбооны менежер Б.Учралсайханыг өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийн охидыг зодсон, хүчирхийлэх гэж оролдсон талаарх нэвтрүүлэг бэлтгэн цацав. Энэхүү нэвтрүүлгийн дараа хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Учралсайханыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гаргажээ. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Энэ тухай дэлгэрэнгүй нэвтрүүлгийг Livetv.mn

Бэлгийн дарамт үйлдэгч ажлаасаа халагдаад л болоо юу? Нэг охиныг биш бүр олныг... хүчирхийлэхийг завдсан шүү дээ...Гэтэл энэ хэргийн мөрөөр ажиллах талаар цагдаа, прокурорын мэдэгдэл, мэдээлэл одоо хүртэл алга.

УИХ-ын гишүүдээ бэлгийн дарамттай холбоотой хэргийг хуульчилж, охидыг яаралтай “хамгаалаач”. Хүнлэг энэрэнгүй ардчилсан улсад бэлгийн дарамтыг зохицуулсан хуульгүй байгаа нь ХҮНЛЭГ, ЭНЭРЭГҮЙ биш нийгэм юм. НҮБ-аас Монгол улсад ажлын байрны бэлгийн дарамт газар авсаныг сануулсан. Өөрөөр хэлбэл бэлгийн дарамтны олон хэлбэр манайд дархлаагаа тогтоосон.

 Та вакумаасаа гар. Мэдээлэл олж хар!!! Охидыг дарамталж болдог, байх л зүйл гэх нийгмийн буруу хандлагын эсрэг охидоо хамгаалах “соёл”-ын дархлааг нийгэмд суулгах үрийг тариач.

 

Бэлгийн дарамтын талаарх охидын ойлголт ямар байдаг вэ? Энэ тухай мэдээг 

2 сэтгэгдэл


comment image

Daagii - 2019-12-18

Buhe bichlegiig uzlee. Ymar aimar umbe ymar niigemd amidraad bgaan be? Ene asuudliig tor anhaaraldaa awch zaawal huuliin tosol oruulah heregte!

127.0.0.1


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97