БАЯР НААДМЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БАНКНУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 3 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

ТӨРИЙН БАНК

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-18-ны өдрийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотын нийт салбар амарна.

ХААН банк

ХААН банк Нарантуул тооцооны төв энэ сарын 10-нд, Замын-Үүд салбарын Хилийн боомт тооцооны төв энэ сарын 17-18-нд, Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төв энэ сарын 12-17-нд, Сүхбаатар салбарын Бичигт тооцооны төв энэ сарын 10-11-нд, Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төв энэ сарын 10-нд болон 13-18-нд ажиллана. Мөн Хөвсгөл салбарын Мөрөн тооцооны төв энэ сарын 10-нд ажиллах бөгөөд ХААН банкны бусад салбарууд Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-18-нд ажиллахгүй аж.

ХАС БАНК

Энэ сарын 11-16-нд Хас банкны И-март тооцооны төв ажиллана. Бусад салбар нэгжүүд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амарна.

ГОЛОМТ БАНК

Энэ сарын 10-нд Нарантуул зээлийн төв, Хархорин салбар ажиллана. Долдугаар сарын 19-нөөс салбарууд хуваарийнхаа дагуу ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ сарын 11, 13, 16-нд бүх салбарууд амарна. Харин энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Картын үйлчилгээний төв, Чингэлтэй дүүргийн Урт цагаан тооцооны төв, Баянзүрх дүүргийн Баянцээл салбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол тооцооны төв, Хан-Уул дүүргийн Зайсан салбар, Сонгинохайрхан дүүргийн Гурвалжин салбар ажиллана. Мөн энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Төв талбай салбар, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр салбар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол тооцооны төв, Баянгол дүүргийн Төмөрзам салбар, Өргөө салбар, Хан-Уул дүүргийн Ривер гарден салбар, Хан-Уул – 2, салбар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол тооцооны төв ажиллана.

БОГД БАНК

Энэ сарын 10, 12, 13-нд Урт цагаан жижиг дунд бизнесийн зээлийн төв, 14, 15, 16-нд Бодь цамхаг салбар ажиллана.

КАПИТРОН БАНК

Энэ сарын 12-13-нд Баянгол салбар, 14-15-нд Ард салбар, 11-18-нд Гурвалжин салбарын харьяа 1 дүгээр тооцооны касс, Их тойруу салбарын харьяа Улаанбаатар буян тооцооны касс ажиллах бөгөөд 12-16-нд бусад бүх салбар нэгжүүд амарна.

АРИГ БАНК

Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 2021 оны 7 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Ариг банкны салбар нэгжүүд амарна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна