ГЕРМАН БЕЛГИД ҮЕР БУУЖ 70 ХҮН АМИА АЛДЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

ХБНГУ болон Бельги улсад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй их хэмжээний хур тунадас орсны улмаас гол мөрөн халин, 70 хүн нас баржээ.

Амиа алдсан хохирогчдын ихэнх нь Герман улсын иргэн бол Бельгид дор хаяж 11 хүн нас барсан бөгөөд хэдэн арван хүн сураггүй алга болоод байгаа юм.

Германы цагдаа нар нисдэг тэргүүдийг дайчлан аврах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн газар нутагт хэдэн зуун цэрэг ажиллан, усанд боогдсон иргэдэд туслалцаа үзүүлж байгаа. Одоогийн байдлаар тус улсын баруун хэсгийн тээврийн холбоо тасалдаад байгаа бөгөөд сургуулиудыг хаажээ. Германы Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфалия мужууд хамгийн их хохирол амссан бөгөөд цаашлаад Нидерланд улс ч мөн үерт нэрвэгдсэн байна.

АНУ-д айлчилж байгаа Германы канцлер Ангела Меркель энэхүү үерийг "аймшигт гамшиг" гэж нэрлээд, амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрээр "Манай Засгийн газар бүх хүчээ дайчлан, иргэдийнхээ амь насыг авран, аюулыг бууруулж, та бүхнийг сэтгэлийн зовлонгоос ангижруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэж болно" хэмээн мэдэгджээ.

Тус улс болон ойролцоох бүс нутагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд орон нутгийн удирдлагууд энэхүү гамшигт үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна