ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ НЭГ Ч ӨВДӨГ ШОРООДОЛГҮЙ 45 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВАВ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СПОРТ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал 45 дахь удаагаа түрүүллээ.

Тэрээр өчигдрийн /сүүлийн өдрийн/ шийдвэрлэх барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй учраа таарсан бөгөөд улмаар түүнийг давснаар энэ удаагийн башёд нэг ч өвдөг шороодолгүй /15-0/ түрүүлсэн юм. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шийдвэрлэх барилдаан хүртэл нэг ч ялагдалгүй явсаар 14-1 тоон үзүүлэлттэйгээр энэ удаагийн башёд чамлахааргүй амжилт үзүүллээ. Тэрээр өмнө нь дээд зиндаанд дөрвөн удаа түрүүлж байсан, Монголын бас нэгэн хүчтэй бөх билээ.

Их аварга Хакухо  бэртлийн улмаас сүүлийн таван башёг өнжөөд байсан түүний хувьд өмнө нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ энэ удаагийн барилдаанаа аавдаа зориулах болно хэмээн хэлж байсан юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна