АНГЕЛА МЕРКЕЛЬ: ГЕРМАН ХЭЛЭЭР ЭНЭ СҮЙРЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ҮГ АЛГА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Германы канцлер Ангела Меркель үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллалаа. Энэхүү үер нь Герман улсад сүүлийн жаран жилийн турш тохиогоогүй их хохирол учруулжээ.

Меркель ням гарагт баруун Аденау хотод ажиллах үеэр "Энэ бол аймшигтай юм. Герман хэлээр энэ сүйрлийг тайлбарлах үг олдохгүй байна. Гэхдээ холбооны засгийн газар муж улсын эрх баригчидтай үерийн гамшгийг богино хугацаанд арилгахад хамтран ажиллах болно. Лхагва гараг гэхэд бид үерт нэрвэгдсэн бүс нутагт хүргэх яаралтай тусламж, дэд бүтцийг сэргээх хөтөлбөр батлах болно "гэлээ.

Канцлер мөн Германы баруун хэсэгт болсон гамшиг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байгааг тодотгожээ. Тэрээр эрх баригчид урт хугацааны бодлого хэрэгжүүлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй анхаарч ажиллана гэж амлав.

Германы засгийн газар 300 сая гаруй еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна