БНСУ ГАДААД ИРГЭДИЙН ВИЗНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ ГУРВАН САР СУНГАНА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас энэ оны долдугаар сарын 19-өөс есдүгээр сарын 30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.

Хамрагдах хүрээ:

  • 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
  • Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн

Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:

  • Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
  • E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
  • Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
  • Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
  • Гэмт хэрэгт холбогдсон

Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй. Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой юм байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна