КОВИДООС ХАМААРАЛТАЙ ХИЛИЙН БООМТЫН ГАЦАА, НЕФТИЙН ҮНЭЭС БОЛЖ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

“МЭК” ХХК судалгааны байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны үнийн дүнд судалгаа хийсэн байна. Тодруулбал, дөрвөн ам бүлтэй өрхийн нэг өдрийн хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дунджаар 11 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвөөс үнийн дүнгийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Байцаа 3000, шинэ төмс килограмм нь 2000, хуучин төмс 1000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Шинэ монгол сонгино 5000 бусад сонгино 2800 төгрөгийн үнэтэй байв.  Харин махны хувьд хонины мах 12000-аас, үхрийн мах 16000 төгрөгөөс эхэлж байна. Гурилын үнэ тогтвортой байгаа болж будаа, тосны үнэ таван хувиар тус тус нэмэгджээ. Ихэнх иргэдийн хувьд шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш бараа, бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа бага багаар худалдан авч байна.  

-Хэрэв цаашид үнэ өснө гэж үзвэл үнийн барилтын аргаар одоогийн байгаа үнийн төвшинд нь тогтворжуулах арга байна-

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдэж буй энэ нөхцөл байдалд Монголын эдийн засгийн талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.

Тэрээр “Монгол улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэлээд хувь нь импортоор орж ирдэг учраас гадаад зах зээлээс нэлээд хамааралтай. Гэхдээ энэ үнийн өсөлтөд  хоёр хүчин зүйл нөлөөлж байна.  Нэгдүгээрт барилгын материал юм уу урд хөршөөс авж буй хэрэглээний материал барилгын, засварын, гэр ахуйн тавилга, хоёрдугаарт хойд хөршөөс авж буй түлш шатахуун байна. Энэ хоёр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт цаг хугацааны хувьд давхцаж байна. Ковидоос хамааралтайгаар хилийн боомт дээрх саатал, нөгөө талаар дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Өнгөрсөн 2018, 2019 онд дэлхийн зах зээр харьцангуй бага үнэтэй байсан нефть бүтээгдэхүүн үнэ өнөөдөр 75, 76 долларт хүрч байна. Энэ нь аль аль талаасаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болчхоод байна. Хэрэв яг одоогийнх шиг төвшинд 75 ам.доллар дээр тогтворжвол боломжийн.  Одоогийн байгаа бензин шатахууны үнэ өсөхгүй байх бололцоотой.   Хэрэв цаашид үнэ өснө гэж үзвэл үнийн барилтын аргаар одоогийн байгаа үнийн төвшинд нь тогтворжуулах арга байна. Цаашдын үнийн судалгааг одоо 9 сард 2022 оны төсвийг хэлэлцэх үедээ гадаад зах зээл, судалгааг маш сайн хийгээд дэлхийн зах зээл хаашаа байх вэ гэх хүчин зүйлийг бодоод хэрвээ өснө гэж тооцвол нефтийн бүтээгдэхүүний үнэдээ хейжингийн гэрээ зайлшгүй хийх ёстой. Үгүй бол өссөн нөхцөлд өөр хамгаалах арга хэрэгсэл байхгүй” гэлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна