ӨНӨӨДӨР ЖЕФФ БЕЗОС БАГИЙН ГИШҮҮДИЙНХЭЭ ХАМТ САНСАРТ НИСНЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

“Аmazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос өнөөдөр “New Shepard” хөлгөөрөө сансарт ниснэ. Тэрээр Марк Безос ахынхаа хамт болон 82 настай эмэгтэй Уолли Фанк, 18 настай оюутан Оливер Дамен нартай хамт сансрын уудмыг зорино. 

"Би сэтгэл хөдөлж байна. Хүмүүс надаас сандарч байна уу гэж байнга асуудаг. Би үнэхээр сандардаагүй харин ч сонирхолтой байна. Бид илүү ихийг сурч мэдэхийг хүсч байна" гэж Безос CBS News сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрээр "Бид бэлтгэл маш сайн  хийсэн. Сансрын хөлөг бэлэн, баг бэлэн байна. Энэ баг үнэхээр гайхалтай. Бид үүнийг амжилттай болно гэдэгт итгэж байгаа" хэмээжээ. 

18 настай Оливер Дамен, 82 настай Уолли Фанк нар сансарт ниссэн хамгийн залуу, хамгийн ахмад хүмүүс болж түүхэнд бичигдэх гэж байна. Уолли Фанк нь 1960-аад оны үед сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан ч эмэгтэй хүн гэсэн шалтгаанаар хасагдаж байжээ.

Хатагтай Фанк "Удахгүй бид сансарт хөөрнө. Би сансарт хөөрөхийг удаан хугацаанд мөрөөдөж хүлээж байсан. Сансар огторгуйд жингүйдэх болно" гэж хэлжээ. 

Тэд өнөөдөр Британийн зуны цагаар 14:00 цагт /Улаанбаатарын цагаар 21:00 цагт/ Техас дахь Безосын хувийн нисэх буудлаас пуужингаар хөөрөх юм. Тэднийг тээвэрлэх капсул 76 км-ийн өндөрт пуужингаас салах юм байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна