ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ СҮМОГИЙН 73 ДАХЬ ЁКОЗҮНА БОЛНО
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Японы сүмо бөхийн холбооны долоон хүний бүрэлдэхүүнтэй Ёкозүна нарын зөвлөл хуралдаж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг сүмогийн 73 дахь ёкозүна болгохоор санал нэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт дууссан Нагоя башёд 14 даваа нэг унаатай үзүүрлэсэн түүний цолыг маргааш Японы сүмогийн холбооны захирлуудын зөвлөлдсөний дараа албан ёсоор зарлах аж.

Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 5-нд бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа ийнхүү амжилтаа ахиулсаар сүмо бөхийн дээд цолд хүрлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна