ТОКИОГ-2020: СОФТБОЛ, ЭМЭГТЭЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНЭЭР ЭХЭЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Токио-2020 зуны XXXII олимп өнөөдөр софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. 

Олимпын албан ёсны нээлт долоодугаар сарын 23-нд болох бол софтболл, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолтууд 21, 22-нд болно.

Өнөөдөр олимп зохион байгуулж байгаа эзэн орны софболлын баг Австралийн багтай хийх тоглолтоор наадмын салхийг хагаллаа. 

  • 07:50 Софтболл (Австрали-Япон)
  • 10:50 Софтболл (Итали-АНУ)
  • 15:20 Хөл бөмбөг (БНХАУ-Бразил, эмэгтэй)
  • 19:15 Хөл бөмбөг (Австрали-Шинэ Зеланд, эмэгтэй) тоглолтууд болно.

Австрали, Японы тоглолт үзэгчгүй үргэлжилж байгаа бөгөөд Боловсрол ТВ шууд дамжуулж байна.

Софтболл нь Японд 400 мянга орчим сонирхогчтой эртний спорт юм. 

Одоогоор олимпын тэмцээнүүдийг үзэгчгүй эхлүүлээд байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна