"ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ХУВЦАС ХИЙГЭЭД БРЭНД БОЛТОЛ НЬ ХӨГЖҮҮЛСЭН”
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

Охид бүсгүйчүүдийн өдөр тутмын хувцаслалтад зориулан биед эвтэйхэн загварлаг хувцсыг урладаг RG Label брэндийг онцолж байна.

Тэд "YOU CAN WEAR WHATEVER YOU WANT" уриатайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. 2020 онд цар тахлын үед гараагаа гурван хувцсаар эхэлж байсан энэхүү брэнд жилийн дараа өөрсдийн нэрийн дэлгүүртэй болжээ. “RGlabelclothing” инстаграм хаягаа минимал байдлаар хөтөлж зураг, тайлбар оруулах бүртээ уриа үгээрээ дамжуулан нийгэм дэх хэвшмэл хандлага, эмэгтэйчүүдийн санаа зовнил болон айдсыг арилгаж, зоригжуулахыг хүсдэг юм.

Энэ талаар  “RG LABEL” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Дэлгэржаргал  “Өөрөө нэлээд өндөр, урт мөчтэй болохоор ханцуйгаараа эсвэл доогуураа таардаг өмд, хувцас олддоггүй байсан. Надтай адилхан таарах хувцас олддоггүй охидууд байгаа байх гэж бодоод өөрийнхөө инстаграм хуудсан дээр гурван хувцас гаргаж анх зарсан. Бизнесээ 150 мянган төгрөгөөр эхэлсэн. Эхэндээ одоогийнх шигээ том цар хүрээтэй, олноор хувцас үйлдвэрлэнэ гэж огт бодоогүй. Одоо манай дэлгүүр өмд, сорочик, малгайтай цамц, даашинз, пиджак гээд олон төрлийн хувцас гаргадаг болсон. Цаашдаа үйлчлүүлэгч манай дэлгүүрт ирээд толгойноосоо хөл хүртлээ хэрэгтэй бүх юмаа аваад гарч болохоор олон нэр төрлийн хувцас хийхээр зорин ажиллаж байна” гэлээ.

Энэхүү дэлгүүр нь  “Home plaza”-ийн зүүн талд, Sakura центрийн 1 давхарт байрлаж байна. 

"RG Label" брэндийн сошиал хаяг: https://www.instagram.com/rglabelclothing/  

                                                          https://www.facebook.com/rglabel

                                                          https://rglabel.mn/

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна