ХЯТАД УЛС ҮЕРТ НЭРВЭГДЭЖ ГОЛ ЗАМУУД ХААГДАН НИСЛЭГҮҮД ЦУЦЛАГДЛАА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Аадар бороо орсны улмаас Хятадын төв хэсэгт хүчтэй үер болж, хүмүүс гэрээсээ гарч, өртөө, зам усанд живсэн талаар ВВС мэдээллээ.

Хенань мужийн 10 мянга гаруй хүнийг үерээс хойш хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ.Үер эхэлснээс хойш Жэнжоу хотод багадаа 12 хүн нас барсан гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Арав гаруй хотод гол замууд хаагдаж, нислэгүүд цуцлагджээ.

94 сая орчим хүн амьдардаг Хэнань муж үерийн улмаас хамгийн их хохирол амсаад байна. Тус мужийн Луянг хотын аварга далан хүчтэй салхины улмаас нурж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн бүс нутагт цэргүүдийг байрлуулжээ.

Харин Жөнжөү хотод сүүлийн гурван хоногт орсон бороо бүтэн нэг жилийн хугацаанд ордог хур тунадасны хэмжээтэй ижил байгааг цаг уурчид мэдээлсэн байна. Аадар бороо тус бүс нутагт дахин дор хаяж ойрын 24 цагийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Жэнжоу хотод үерт автсан метрон дахь зорчигчид мөрөндөө ус хүрч байгаагвидео бичлэг  хийн  харуулжээ.

Нийгмийн сүлжээн дэх зургуудад бүхэл бүтэн гудамжууд живж, машин, хог хаягдал хурдан урсдаг үерийн усанд урсаж байгааг харуулав.

Түүнчлэн Хэнань мужийн далан саяхны шуурганы улмаас эвдэрч сүйрсний дараа нурах вий гэсэн болгоомжлол байна.

 

4 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-07-21

БЗД ийн цагдаагийхан арай хэтэрсэн яргалалтай хүний эрүүл мэнд амь насыг өчүүхэн ч хайрладаггүй новшнууд. Үзэн ядаж байна. Подволын харанхуй хүйтэн өрөөнд бүтэн нүцгэлж байгаад ухаан алдтал зодож мөр мулталсан. Ухаан алдаад нүүр лүү ус цацан сэрээхэд шээчихсэн байхад даажигнаж доромжилж улам зодсон. Үзэн ядаж байна. Өмхий муу цагдаа нараас болж эрүүл мэндээрээ хохирсон. Хөгжилийн бэрхшээлтэй болсон. Одоо би Амьдрах ямарч сонирхол алга. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрыхныг үзэн ядаж байна.

103.26.195.159


comment image

Алтай - 2021-07-21

Энэ гамшиг хаана ч тохиолдоход гайхах юмгүй болсон тул маш сайн бэлтгэлтэй байх үүднээс аврах туслах хүмүүс явуулж туршлага олох ёстой шүү

66.181.161.48


comment image

Зочин - 2021-07-21

Мэдээ копидохоо хэзээ болих вэ. Дээр сануулсан шүү

192.82.71.153


comment image

Зочин. - 2021-07-22

Хэнань муж гэнэ...Далан...

66.181.161.87