“НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС ХОЙШ НЭГ Ч ИРГЭНИЙ АР ГЭРЭЭС ЭМ, ТАРИА ШААРДАХ ЁСГҮЙ”
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа. 

Тэрбээр "Коронавируст халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Гэвч үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй холбоотойгоор үнийн зөрүүтэй байдал их байна. Мөн тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байгаа юм. 

Наймдугаар сарын 1-нээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй. Эм тариа байхгүй учир гэрээсээ авчир гээд явуулах тохиолдол байна. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд наймдугаар сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээгээ авч, наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна" гэлээ. 

3 сэтгэгдэл


comment image

Zochin - 2021-07-21

Zub shiidber baina.

202.126.90.23


comment image

Зочин - 2021-07-21

Za boltugai 2 say shahuu tugrugnii taria gadnaas avhuulsan

66.181.161.75


comment image

Зочин - 2021-07-22

Гаднаас эм тариа нэхүүлэхгүй гэж ярьж байгаа бол эмнэлгийнхээ нөөцийг л сайн болгох хэрэгтэй мянга үүрэг өгөөд яах бэ дээ байхгүй бол авч очиж л таарна шүү дээ

202.9.40.22