ГОЛЫН ҮЕРЭЭС ҮҮДЭН СЭТЭЛСЭН ЗАМЫГ ГҮҮР БОЛГОЖ ЗАСНА ГЭВ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

Улаанбаатар хотын төвөөр урсах дунд гол үерлэж ус зайлуулах хоолойг давснаар нүхэн гарцууд усанд автаад байсан. Өнгөрсөн сард Нийслэлийн засаг дарга энэ асуудлыг шийдэхээр Нарны замаас Гандийн гудамжийг холбосон  замыг сэтэлж шийдвэрлэх арга хэмжээ авсан билээ. Гэтэл одоогийн байдлаар тухайн сэтэлсэн замд ямар нэгэн засвар ажлыг хийгээгүй орхисон байдалтай байгаа юм.

Бид Зам Барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас засварлах ажлыг хэзээ хийх талаар тодруулахад,

“Замын Цагдаагийн гүүрний ажилтай холбоотой 2019 онд үндсэн гүүрний хөдөлгөөнийг нээсэн. Тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр гүүрний  Home plaza-гаас хойш буцаж эргэсэн түр замыг барьсан юм. Төслийн хүрээнд үндсэн гүүрний зүүн талд, дунд гол дээр баригдчихсан байгаа 66 метр гүүр авто замтай хийхээр төлөвлөсөн байсан. 2020 оны 5 сар хүртэл гүүрний баруун талд байгаа сэтэлсэн авто замыг түр замаар нээсэн гэсэн үг. Явцын дунд түр замыг байнгын ашиглалттай болгоё гэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой тухайн хэсэгт шинээр гүүр барих ажил хийнэ. 2021 онд баригдахаар яригдаж байна. Төсөлд тусгагдаагүй байсан ажил нэмэлтээр хийгдэхээр болсон нь энэ.

Мөн гүүрний хоёр талын авто замын ажил хийнэ. Хөрс нуралттай холбоотой асуудал байхгүй. гүүрний доод алгасалт , угсралтын ажлын хүрээнд шороон далан болон тулаас хийх үүднээс сул шороо байгаа. Төсөл маань дуусаагүй шүү дээ. Дуусах явцад холбогдох бүх заслын ажлыг хийнэ гэсэн үг. Төлөвлөсөн хугацаа хойшилж байгаа ч Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотой ажлыг 2021 онд бүрэн дуусгаад ашиглалтад хүлээлгэж өгнө” гэлээ. 

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-07-22

Tegeed zasaache naadhaa erguu dagznuud ve ochij tuuz haichoah ni dutaad bga yumuu????

202.9.40.41