ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ 73 ДАХЬ ЁКОЗҮНА БОЛЛОО
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ өчигдөр 73 дахь ёкозүна цолтон боллоо. 

Өнгөрсөн долоо хоногт дууссан Нагоя башёд 14 даваа нэг унаатай үзүүрлэсэн юм. Сүмогийн холбооны захирлуудын зөвлөл хуралдаж ийнхүү шийдвэр гаргажээ. 

Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 5-нд бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа ийнхүү амжилтаа ахиулсаар сүмо бөхийн дээд цолд хүрлээ.

Хамгийн сүүлд Япон улсын бөх Кисеносато 2017 онд ёкозүна цолтон болж байсан юм.

Монголоос төрсөн ёкозүна цолтнууд:

  • 68 дахь ёкозүна Асашоёорюү /цол хүртсэн жил 2003-зодог тайлсан жил 2010/
  • 69 дэх ёкозүна Хакүхо /цол хүртсэн жил 2007/
  • 70 дахь ёкозүна Харүмафүжи /цол хүртсэн жил 2012-зодог тайлсан жил 2017/
  • 71 дэх ёкозүна Какүрюү /цол хүртсэн жил 2014-зодог тайлсан жил 2021/
  • 73 дахь ёкозүна Тэрүнофүжи /цол хүртсэн жил 2021/

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-07-22

Зодоон хийгээд хөөгдөөд ирэв дээ Ама Аса 3 шиг

103.26.194.76