"АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР ХУУЛЬ БУС"
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Архангай аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн байр суурийг танилцуулж, мэдэгдэл хийлээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. 

"Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.”-ыг зөрчиж хуулийн хугацаанд хуралдуулаагүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж, долоодугаар сарын 20-нд зарлагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хурал нь хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан тул аймгийн Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Хууль бус учраас бид тус хуралд оролцоогүй” гэв. 

Мөн тэрбээр, дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцэж буй хүнд цаг үеийг далимдуулан улстөржилт хийж байгаад харамсалтай байна гэсэн юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна