А.ОДСАЙХАН: ЭНЭ ОНД 10 ШИРХЭГ ДАВХАР АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨСӨН
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

-Зургадугаар сард 35 автобусны ашиглалтын хугацаа дууссан 35 эко автобусаар шинэчлэлт хийсэн-

Манай улс энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийнэ. Ингэхдээ эхний ээлжинд 106 автобусыг шинэчлэхээр болсон. Энэ талаар Нийтийн Тээврийн Үйлчилгээний Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хичнээн автобус үйлчилж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 19 аж ахуй нэгжийн 900-1000 орчим автобус үйлчилгээнд явж байна.

-Шинэчлэх  шаардлагатай хичнээн автобус байгаа вэ?

-Нийтийн тээврийн салбарт 1000 гаруй автобус бүртгэлтэй байдаг. Үүнээс ашиглалтын хугацаа нь дууссан, шинэчлэх шаардлагатай автобус 60 орчим хувийг эзэлж байгаа. Салбарын хэмжээнд энэ онд 500 орчим автобус шинэчлэхээр төлөвлөж, шат дараатайгаар ажлыг хийж эхэлсэн. Тухайлбал зургадугаар сард 35 автобусны ашиглалтын хугацаа дууссан учраас 35 эко автобусаар шинэчлэлт хийсэн. Ингэснээр иргэдэд цэвэрхэн ая тухтай орчинг бүрдүүлэн үйлчилж байна. Цаашид шинэчлэлтийн ажил үргэлжилж, дараагийн шинэ автобуснуудыг үйлчилгээнд гаргах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ онд хоёр давхар автобуснаас арван ширхгийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн байгаа.

-Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх талаар яригдсан. Хичнээн автобус шинэчлэсэн бэ?

-Ингэхдээ өмнө нь ашиглаж байгаагүй цоо шинэ автобусыг үйлчилгээнд гаргадаг. Шинэчлэлтээр үйлчилгээнд гарсан автобуснууд 100 хувь цахилгаан, байгальд ээлтэй автобуснууд байгаа юм.

-Нийтийн тээврийн засвар үйлчилгээг хэрхэн хийдэг вэ?

-Нийтийн тээврийн аж ахуй нэгжүүдийн засвар үйлчилгээг автобус компаниуд өөрсдийн бааз дээр төлөвлөгөөт хугацаанд тогтмол хийж явдаг байгаа. Тээврийн үзлэг-1, тээврийн үзлэг-2 гэж жилд хоёр удаа их болон урсгал засварыг хийдэг.

-Нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ? Автобусны тоог нэмэгдүүлэх үү?

-Түгжрэлийг бууруулах цогц ажлын төсвийг засгийн газраар батлуулсан байгаа. Уг цогц төсвийн нэгээхэн хэсэг нь парк шинэчлэлтийн ажил юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 автобус бүртгэлтэй байдаг. Үүнээс 1000 орчим автобус иргэдэд үйлчилдэг. Нэг чиглэлийн автобус хоорондын давтамжийн хугацаа 5-8 минут байдаг. Тиймээс автобус нэмж үйлчилгээнд гаргах шаардлагагүй. Харин давтамжийг нь алдагдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна. 

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-07-22

Nuur n yarsan hun be

202.21.108.24