Б.БАТ-ЭРДЭНЭ: АИ92 БЕНЗИНИЙ АКТАНЫ ХЭМЖЭЭ БАГА 9 ААН БАЙСАН
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ. 

Газрын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэв. 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ гэсэн юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжиллээ.

Мөн энэ удаад 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон.

Үүнд 10 ААН зөрчилтэй гарсан. Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон.

Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага есөн ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.

Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил яаманд хийгдэхгүй байна.

Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээлтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн. Улмаар компаниуд ээлж дараагаараа шатахууны үнээ нэмсэн.

Одоогоор Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдсонгүй.

2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа удахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээлнэ. Бид торгуулийг дураараа тооцдоггүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Гурилын үнэ шатахуунаас болж өсдөггүй. Харин махны үнэ дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгддэг.

МХЕГ:

Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гараад хэрэглэгчийн гар дээр очихдоо чанараа хадгалах ёстой. Харин механик хольц гэдэг нь тээвэрлэх, дамжуулах, хадгалах шатанд технологийн аргачлал стандартаа баримтлаагүйн улмаас чанар алдагдах, бохирдохыг хэлнэ. Үүнд зэв, шороо, тунадас байж болно. Ийм механик хольцтой шатахуун машинд эвдрэл үүсгэнэ.

Хэрвээ хэрэглэгчээс тоон хэмжээ болон чанартай холбоотой асуудал гарвал компани тухайн үед нь дээж авч шалган тухай бүрд мэдээлж ажиллах үүрэгтэй.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна