ЭНЭ ЖИЛ УРАЛДААНЫ МОРИНООС 12 ХҮҮХЭД УНАЖ БЭРТЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

2021 оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар улсын хэмжээнд нийт 414, ГССҮТ-д 151 хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Эдгээрээс найм нь л морь унах үедээ хамгаалалтын малгай хэрэглэжээ.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байна. Мориноос унасан хүүхдүүд дотор 3 хүртэл насныхан ч байжээ. Энэ жил улсын баяр наадмыг тэмдэглээгүй ч уралдааны мориноос унаж бэртсэн хүүхэд 12 бол энгийн үед морь унаж байгаад унасан 139 хүүхэд байна. Харин нэг хүүхэд энджээ.

ЗӨВЛӨГӨӨ 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулахыг ГССҮТ-өөс зөвлөлөө.

Эх сурвалж: ГССҮТ

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна