Ц.АНАНДБАЗАРТ ХОЛБОГДОХ АСУУДАЛД НЭМЭЛТ ХЭРЭГ БҮРТГЭЛ ЯВУУЛАХЫГ УЕПГ-ААС ДААЛГАЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдсон. Тиймээс түүнийг шалгуулахаар "Ме Too" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байдаг. Гэвч Нийслэлийн прокурорын газраас хэргийг хаах саналтайгаар Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн байна. Улмаар УЕПГ-аас хянаад "нэмэлт хэрэг, бүртгэл явуулахыг даалган, буцаасан" талаар тус газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

2 сэтгэгдэл


comment image

ЯАНА даа - 2021-07-23

Монголд АВЛИГА төрийн бүх түвшинд ноёрхож байна.

64.119.17.150


comment image

111-р байр - 2021-07-23

Дэлхийд авилгалаар 111-т биш бодит байдал дээрээ бол 180-р байрт явж байгаа Монгол улс. Жишээ нь Анандбазарын хүчирхийлэгчийн хэрэг одоо ингээд замхарна.

126.243.228.197