БИЕЭ ҮНЭЛЭГЧ ЭМЭГТЭЙГЭЭС КОВИДИЙН ХАЛДВАР ИЛЭРСЭН ГЭВ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

urug.mn image

Эрүүгийн цагдаагийн албанаас охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулж байсан этгээдүүдийг мөн илрүүлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий 4 иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий 3 иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Ингэхэд дээрх биеэ үнэлэгч иргэдийн нэгээс ковидийн халдвар илэрсэн талаар эх сурвалж хэллээ. Одоогоор ковидийн халдвар авсан байсан биеэ үнэлэгчийг хэдэн хүнд халдаасан гэх асуудал нь эцэслэн тогтоогдоогүй байгаа гэв. 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-07-23

Zavaan

178.197.201.126


comment image

Зочин - 2021-07-24

с

202.55.188.81