МОНГОЛЫН ТАМИРЧДЫН САЛХИЙГ ХАГАЛСАН Б.УРАНТУНГАЛАГ ЧАНСАА ТОГТООХ ХАРВААНД 58-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

urug.mn image

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын салхийг хагалж Б.Урантунгалаг өнөөдөр чансаа тогтоох сум тавилаа.

Урьдчилсан харваанд тэрбээр 72 харваж 614 оноо аван 58 дугаарт эрэмбэлэгджээ.

Эхний гурван байрт БНСУ-ын харваачид шалгарч, түрүүлсэн Ан Сан 680 оноогоор олимпын рекордыг шинэчилсэн байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн чансаа тогтоох харваа Токиогийн цагаар 13:00 цагт эхлэх бөгөөд манай улсын тамирчин Б.Отгонболд цэц мэргэнээ сорих юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна