МОНГОЛЫН ТАМИРЧИД ОЛИМПЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД "ХИЙМОРЬ" ЗАГВАРААР ГОЁНО
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Улаанбаатарын цагаар 19:00 цагт хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Токио-2020 зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд манай баг тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцасаар гоёно.

Монгол улсын шигшээ багт зориулан бүтээсэн парад хувцасны эд ширхэг бүр утга учиртай. Энгэр дээрх алтлаг хээ нь Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билгэдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн, үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээжээ.

Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн, хүн бүр зол жаргалтай аж төрөх зол жаргалын хээ гэж бэлэгддэг.
 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна