ТОКИО 2020 ОЛИМПЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД 11 УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮД ОРОЛЦЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

urug.mn image

Өчигдөр Токио 2020 зуны олимпын наадам албан ёсоор нээгдсэн билээ.

Нээлтийн ёслол ковидийн цар тахлын улмаас үзэгчгүй болсон. Мөн энэ удаагийн наадмын нээлтэд оролцохоор дэлхийн 11 улсын төр, засгийн тэргүүнүүд Токио хотод хүрэлцэн иржээ. Япон улсын Засгийн газар олон улс орны удирдагчдад урилга илгээсэн байна. 

Тэгвэл энэ удаагийн олимпын наадмын нээлтийн ёслолд Япон улсын гол холбоотон АНУ-аас тэргүүн хатагтай Жилл Байден оролцсон байна. Мөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцжээ. Макроны хувьд 2024 оны зуны олимпыг зохион байгуулах орны ерөнхийлөгч гэдэг утгаараа ач холбогдол өгч байгаа юм.

Нээлтийн ёслолд Польш, Армени, Косово, Хорват улсуудын ерөнхийлөгч нар, Монгол, Монтенегро зэрэг улсуудын ерөнхий сайд нар оролцжээ.

Нээлтийн ёслол эхлэхээс өмнө Япон улсын эзэн хаан Нарүхито наадмын нээлтэд оролцохоор Япон улсад айлчлан ирсэн 11 улсын 12 өндөр албан тушаалтныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Олимпын наадмыг зохион байгуулж буй Токио хотод одоо цар тахлын онцгой байдлын дэглэм дөрөв дэх удаагаа үйлчилж байгаагаа талаар Kyodo News мэдээллээ. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна