“WordMedia” ХХК-ийг 2019.09.26-нд сэтгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нар үүсгэн байгуулсан ба  Urug.mn контент сайтыг эрхлэн гаргаж байна. Манай сайт нь хувь эзэмшигчдээ зарласан, ил тод ажиллаж буй Монгол дахь анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ онцлог. Urug.mn контент сайт нийт дөрвөн хувь эзэмшигчтэй. 

Манай бүтээлүүд телевиз, сайт, Facebook, Twitter, IGTV, Youtube платформуудад тохируулсан байдлаар нийтлэгддэг билээ.

 

Urug.mn контент сайтын РЕДАКЦИЙН БОДЛОГО

1.     Urug.mn эерэг, сайн сайхан бүхнийг түгээнэ, бүтээнэ

2.     Urug.mn шүгэл үлээгч нарыг дэмжинэ, шүгэл ч үлээнэ, баримт дэлгэнэ

3.     Urug.mn нийгмийн цөөнхийн нүд, чих болно

4.     Urug.mn ус, агаар мэт үгүйлэгдээд буй ёс зүйн кодоо ягштал мөрдөнө

5.     Urug.mn  хэрэглэгчдээ олон эрээн баннераар “хүчирхийлэхгүй”

6.     Urug.mn бүх төрлийн бүх мэдээлэл багтаах гэж “халтуурдахгүй”

7.     Urug.mn  хаанаас ч, хэн ч, хэзээ ч, юунаас ч хэрэглэж болохуйц тохиромжтой хэмжээгээр контент, мэдээгээ хүргэнэ

8.     Urug.mn Баабар нарын дараагийн үеийн нийтлэлч нарын шинэ талбар байна

9.     Urug.mn сайтын бүтээлүүд телевиз, цахим хэрэгслүүдээр цацагдана

10.   Urug.mn контент, мэдээнүүддээ график дүрслэл ашиглаж, судалгаа, баримтад тулгуурлана